Концессын гэрээг илчлэх "тулаан" өрнөлөө

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 20 ・ 1

Засгийн газар МАК-ийн цагаан суваргын орд руу цахилгаан татах зэрэг хэд хэдэн компанитай саяхан концессын гэрээ байгуулснаа нууцалж буй гэх мэдээлэл бий.  

Тодруулбал, энэ долоо хоногт хуралдсан МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “сайд нар Концессын гэрээ хувааж идэх гэж байгаа” хэмээн ам алдснаас болж МАН-ын бүлгийн хуралдаан ширүүхэн өрнөжээ. 2017-2018 оны Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр гэнэтхэн оруулж ирсэн Концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд нууж байсан болж таарч байгаа юм. Мөн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж “МАК компанид яагаад дахиад концессын гэрээ өгдөг юм бэ. Өмнө нь энэ компани концессын гэрээ авсан” гэв. Тиймээс “Засгийн газрын нууц концессын гэрээ”-г шалгах ажлын хэсэг гараад шалгаж эхэлжээ.

Угаас Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж буйтай холбоотойгор нам доторхи тэмцэл ширүүсэх хандлагатай байгаа нь энэ.

Энэ үеэр Ерөнхий сайдыг “Чи Монгол Улсын Ерөнхий сайд юм уу, МАК-ын Ерөнхий сайд юм уу” хэмээн УИХ-ын гишүүн Болорчулуун хэлж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдыг аятайхан байгаарай хэмээн сануулаад авсан байна. Тус  хэрүүл нь Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх тухай яригдсанаас болсон байна. Хоёр жилийн өмнө тус ордыг “МАК”-ын мэдэлд өгч, Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрийг баталгаажуулж байсан юм.  

Мөн   Дорноговь уруу явж байгаа 30 гаруй км замын ажлыг Концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа аж. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн үед яригдаж байсан Өмнөговь аймгийг нийслэлтэй холбосон автозамаас Цогтцэций сумын төв хүртэлх хатуу хучилттай автозам барих төсөл юм байна. Тус төслийн төсөвт өртөг нь 35 сая 922 мянган төгрөг байгаа юм.

Харин энэ Засгийн газартай холбоотой бас нэг гэрээ нь Дархан Эрдэнэтийн замаас Сэлэнгэ аймгийн Сант,Орхон сумын замын зураг төслийг нь боловсруулах барих төсөл юм байна. Уг замын төсөвт өртөг нь 26 тэрбум төгрөг аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ нутгийн хүү учраас түүнд хамааралтай байгаа. 

Энэ мэт өмнөх хойдох Засгийн газрын газруудын концессын гэрээ ил болж, нэг нэгнээ барьж өгсөөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ширүүхэн “тулаан” болох шинжтэй байна.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 04 сар 20/

    30 гаруй км зам 35 сая 922 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй юм бариулчихаа болж байна хахаха

    Хариулах