С.Бямбацогт сайдын "Алтай трест" компани концессын гэрээтэй байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 04 сар 24 ・ 5

 

УИХ-ын гишүүд болон МАН-ынхныг хооронд нь хагаралдуулаад буй концессын гэрээний асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө шарх шиг сэдэрлээ. “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ. Төсөвт өртөг нь 78 тэрбум 752 сая төгрөг. Уг төслийг үргэлжлүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гаргасан нь МАК буюу Н.Номтойбаярынх байж.

“Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс. Уг шийдвэр өнгөрсөн сарын 29-ний өдөр Засгийн газраас гаргасан 103 тоот тогтоолоор баталгаажжээ. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагдсаныг  “Алтай трест” ХХК гүйцэтгэх юм байна.Энэ нь “Алтай трест” компанынх. Энэ компанын эзэн нь С.Баянчулуун гэх боловч 60 гаруй хувийг нь Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт эзэмшдэг юм байна. Бас л МАН-ынх гэсэн үг.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 148 дугаар тогтоолоор “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”. Барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань байга юм. 

Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто замын ажил.  Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг. Мөн үүнээс гадна Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудал яригдсан байдаг. Анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байсан ч гүйцэтгэж байсан компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн мөртлөө нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан. Одоогийн өртөг 25 тэрбум 700 сая төгрөг болжээ. Энэ мэт улстөрчдын концессын гэрээ асуудал дагуулж, тэднийг хооронд нь хагаралдуулж байна. 

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 04/

    Концессын гэрээний талаар ядаж анхан шатны ойлголттой болоод бичээчээ. Өнөөдөр Концессын гэрээ байгуулаад, өөрийнхөө хөрөнгөөр бүтээн байгуулалтыг хийгээд дараа нь улсаас гаргасан мөнгөө авах чадалтай дотоодын комдани хэд байгаа юм бэ. Дандаа л Хятадууд авч байгаашд. Концессын гэрээг уул нь дотоодын

    Хариулах
  • zochin / 2017 04 сар 25/

    gereetei gazaruudiin ajliig sain hyanaad,sain hiilguuleej avaad muu hiisen bol shiitgeliig n sain uguh heregtei biz dee.

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 24/

    s.baynchuluun chn s.byambatsogtiin duu shude kk

    Хариулах
  • БОЛД / 2017 04 сар 24/

    ЭНЭ БАЙТУГАЙ ЯНЗ БҮРИЙН ЛУЙВРУУД АР АРААСАА ГАРНАА МАНАН БОЛ МАНАН

    Хариулах
  • Зочин / 2017 04 сар 24/

    МАН-ынхан чинь ямар ичмээр юм бэ?ийм байж ямар нүүрээрээ нэг их эх оронч дүр эсгэж ард иргэдээ хууран мэхлэж сонгуульд ялаж төрийн толгойруу бөөнөөр авирдаг байнаа.

    Хариулах