Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 01
・ 21

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /05.01/ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө” гэдгээ зарласан байна. Тэрээр ярихдаа “Манай нам ард түмнийхээ дунд хамгийн өндөр рейтингтэй, итгэл хүлээж чадахуйц хүнээ дэвшүүлэн гаргах шударга зарчмыг баримтлан нэр дэвшигчээ сонгосон” гэжээ. Ийнхүү 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эхний эрхэм тодорлоо. Харин МАН, АН-уудын дотор яг одоо хэнийг дэвшүүлэх вэ гэсэн тэмцэл өрнөж байна. МАН энэ сарын 3-нд бага хурлаа хуралдуулан нэр дэвшигчээ тодруулна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.