Сайдын ажил хийж чадаагүй Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид дэвшиж болох уу

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 03 ・ 8

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших хүмүүсийн нэг гэнэ.Түүнийг сайдын албанаас буусны дараахнаас эхлэн АТГ-аас шалгаж эхэлсэн байдаг.  Тодруулбал, түүнийг Боловсрол Соёл шинжлэх ухааны яам, зарим дүүргийн Тамгын газраас зарлан явуулсан нийт 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий тендер хууль бусаар явагдсан гэх хэрэгт холбогдсон. Энэ хэрэгтэй  холбогдуулан түүний төрлө садан болох Н.Наранцэцэг, Ц.Насанбат нарыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3 буюу "Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх” гэмт хэрэгт хамтран оролцсон гэх хэрэгт буруутгасан.

Тэрээр Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байхдаа СХД-ийн 32 дугаар байршилд хүүхдийн тоглоомын талбай ашиглалтад оруулахаар тендер явуулжээ. Улмаар уг тендерээ хууль бусаар явуулан, өөрийнхөө ойр тойрны хүмүүсийн компаниудыг тус тендерт шалгаруулсан байдаг гэнэ. Харин тендерт шалгарсан компаниуд нь улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан ч чанарын шаардлагагүй хангахгүй талбай хүлээлгэн өгч байжээ.

Тухайн тоглоомын талбайг ашиглалтад оруулсан "Алтантэнгэр" компани нь дүүгийнх нь бол "Аргаадан" компани нь хүргэнийх нь, "ХБО" нь зөвлөхийнх нь аж.

Түүний хууль бус тендерч яахав олон бий. Үүнээс гадна тэрээр төрийн албыг төрлийн алба болгодог хувиа хичээсэн хүний тоонд дээгүүрт орно. Түүний хамсаатнууд хэрэгт холбогдсоор байдаг. Мөн өнгөрсөн Засгийн газрын үед Ерөнхий сайдаар ажиллаж байгаад хусагдсан. Түүнийг намын зарим нөхөд нь болон сөрөг хүчнийхэн ажлаа хийж чадахгүй сайд байж зохихгүй, ямарч удирдагч хүний шинжгүй хууль бус зүйл их хийж, ах дүүгээ төрийн мөнгөөр тэжээн тэтгэж байна хэмээн огцруулсан байдаг. Гэтэл мань хүн одоо болохоор Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд гараад ирэх юм.  Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг чинь төрөөс мөнгө идэж, төрийн албыг төрлийн алба болгодог хүмүүсийн хийдэг ажил юм уу. Ерөнхий сайд байж чадаагүй хүн Ерөнхийлөгч болж чадах уу.

Г.Наран 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 03/

    turuur toglodog ene hulgaichuudiig alaad uguh er garval tur ni tur shig bolno ternii erunhiilugch bolgoson ni deer bui

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    mongold uur hvn bhgvi um bhdaa...

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    Одоо нэг их олон юм яриад байх хэрэггүй. Алтанхуягийн тар нь танигдчихсан. Өөрөө албан тушаалд дуртай болохоороо ичихгүй ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа юм даа.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    ийм хүмүүсийг монгол төрөөс холдуулах л хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    Altanhuyag Nuurs70$ baisniig 30$ bolgon zuruug ni Hyataduudtai huvaaj idej Mongol ulsiig hohirooson...,,

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    уг нь монголын бууны нохойнууд хүнийг магтаж матдаг аргатайсан... энэ наран гэх хулхи нэртэй тархи угаагч тал бтчээч гөлөг хүнийг муулж байгаад хэмх матаж байгаа нь естой арчаагаа алдсан араг юм болов уу даа..Бодит байдал ч шал өөр шүү дээ... монголчууд мэдэж байгаа шүү....

    Хариулах
  • зочин / 2017 05 сар 03/

    Монголынхоо ирээдүйн төлөө биш хэн нэгнийг дагаж хий далдаганагчид л Алтанхуягийг дэмжих байх

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 03/

    сайн удирдагч

    Хариулах