Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 09
・ 1
БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлж байсан монгол эмэгтэйчүүдийг эх нутагт нь буцаах болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус улсад суугаа Консулын газраас хууль бусаар оршин сууж, биеэ үнэлж буй монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэхээр ажиллаж эхэлжээ.
Түүнчлэн Эрээн болон бусад хот, мужуудад биеэ үнэлж буй бүсгүйчүүдээс бэлгийн замын халдварт өвчин, ДОХ илэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар болсон байна.
Мөн Эрээнд биеэ үнэлж байсан бүсгүйчүүд мансууруулах бодис хэрэглэх, хил дамнуулан худалдсан хэрэг хэд хэдэн удаа гарч байсан аж. Тиймээс тэднийг хууль хяналтын байгууллагынхан байнгын хяналтад байлгахаар болсон гэх мэдээлэл байна. Консулын газраас Эрээн хотын удирдлагуудтай уулзан, биеэ үнэлж байсан зарим монгол эмэгтэйг саатуулж, ирээдүйд өртөж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэн нутаг буцааж эхэлжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.