Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 10

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 02-12/92 тоот удирдамжийн дагуу нэр бүхий бялуу гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар НМХГ-аас үйл ажиллагааг нь зогсоосон дутуу баригдсан барилгын нэгдүгээр давхарт бялуу, нарийн боовны үйлдвэрлэл явуулж байсныг илрүүлж, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэсэн найман ширхэг бялуу, 104 ширхэг пироженийг газар дээр нь устгав. Мөн хяналт шалгалтаас зайлсхийсэн аж ахуйн нэгжид “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 960,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Иймд иргэн та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний шошгын мэдээллийг /үйлдвэрийн нэр, хаяг, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацаа, үйлдвэрлэсэн он сар, өдөр, бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанар, хэрэглэх арга / бүрэн гүйцэд уншиж худалдан авч байхыг анхаарууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.