Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 10
・ 17

Гар утасны хулгай газар аваад удаж байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу хороолол, модны хоёрын замд орой бүр 10-30 гаруй гар утсаа суйлуулсан, дээрэмдүүлсэн дуудлага ирдэг юм байна. Гэтэл энэ дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч нар ажлаа хийж чаддаггүйдээ юм уу, чадах сэтгэлгүйдээ ч юм уу гар утас суйлсан хэргийг илрүүлж буй тохиолдол бараг байхгүй.
Дуудлага өгөөд гар утас алдсан гэхэд байх ёстой жирийн үзэгдэл, тэд зөвхөн бүртгэж авах ёстой юм шиг аашилж байна. Үнэхээр энэ мэт хэрэг илрүүлж чадахгүй бүртгэж аваад сууж байдаг юм бол цагдаатай байгаад яах юм бэ. Төсвийн мөнгөөр цалинжиж, ядарсан иргэдийн хохиролын хүчинд ажилтай байж цалин авах хэрэг байна уу.
Яагаад гэхээр хорооллын замд битүү камертай, тэндэхийн үйлчилгээний газар албан байгуллагууд хүртэл камертай. Үнэхээр мөрдөн байцаагч нар ажлаа хийж чаддаг бол хэдхэн камер шүүхэд л олдчих хэрэг байсан ч олдоггүй юм байна. Үүнийхээ учрыг тайлбарлахдаа орон тоо байхгүй, хүн хүч хүрэлцдэггүй, цалин урамшуулал муу, хууль гэж гууль учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур буюу 240 мянгаас бага төгрөгийн үнэтэй утас алдсан бол алдсан хүн нь хохирно. Харин тэр хулгайчид захиргааны хариуцлага хүлээлгэээд явуулчихдаг гэнэ. Тиймээс баригдсан ч шийтгэж шалихгүй гээд хээвнэг хулгай дээрэм хийдэг 20 гаруйхан настай сүрэг залуус хулгайлсан, суйлсан мөнгөөрөө Улаанбаатарт архи ууж, тамхи татаж, танхайрч PC тоглож адгууснаас дор амьдарч байна. Цагдаа нарын унхаагүй байдал болоод хуулийн сул тал төрийн байгууллагуудын хариуцлагагүйгээс болоод ийм залуусыг өөгшүүлж, энэ нийгэм ирээдүйгээ ингэж бэлдэж байна.
Саяхан модны хоёрын замд утсаа суйлуулсан эмэгтэй манайд хандахдаа “Модны хоёрын гэрэлтэй замд оройны 22:00 цагт явж байхад утас суйлаад зугтаасан. Тэр дор нь цагдаад бүртгүүлээд өргөдөл бичиж өгсөн. Өөрөөр тэнд байх албан байгууллагын камерт шүүж үзэхэд аваад гүйж байгаа нь бичигдсэн байсан. Тэрнээс өөр зөндөө камертай байгуллагууд байна лээ. Цагдаа нар шүүгээд олоод өгөх байх гэж бодоод, итгээд үлдээсэн. Одоо болтол байхгүй” гэлээ.
Олон камерт зэрэг бичигдсэн гудамжны гэрэл цэлийсэн газарт болсон дээрмийн хэргийг цагдаа олж чадахгүй тийм чадваргүй цагдаатай улс юм уу. Олохыг хүсдэггүй юм уу.
Ер нь энэ Баянгол дүүргийн цагдаа нар халаасны хулгайч, дэрэмчин залуустайгаа танил, хамсаатан болчихсон юм биш биздээ. Цагдаагийн байгууллагын ажил, ажлын хариуцлагыг шалгадаг газар байвал шалгасан нь дээр байх. Улаанбаатар хотын цагдаагийн газар үүнийг анхаарлдаа авч, цагдаа нарынхаа үйл ажиллагаа, хийж буй ажлыг хянах хэрэгтэй байх шүү. Хэн ч илрүүлчих хэт амархан хэргийг илрүүлэхгүй болохоор нь Баянголын цагдаа нарыг утасны хулгайч нартайгаа хамсаатан юм болов уу гэж хардахад хүрэх юм.
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.