Тавантолгойн сургалтын төвд дахин офицер, ахлагч хоёр осолджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 11 ・ 4

Тавантолгойн хээрийн сургалтын төвд осол гарч хоёр хүний амь үрэгдэж, ахлагч нар бэртсэн хэрэг саяхан гарсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 5-р сарын 10-ны өдөр Төв аймагт байрлах Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд дахин нэг осол гарсан байна. Тодруулбал, тус сургалтын төвд сургалтанд гарч байсан офицер, ахлагч хоёр автомашинтай явж байгаад осолдож хүнд бэртэл авч, Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ. Тус сургалтын төвд Зэвсэгт хүчний жанжин штабын зарим ангиуд хээрийн бэлтгэлд гараад байгаа юм. Осолд орсон алба хаагчид нь Батлан хамгаалахын их сургуулийн офицер, ахлагчид байсан гэх мэдээллийг зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.

Г.Нар

Б


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 12/

    Яасан чадваргүй жолоочоос болсон уу ахлагч жолооч гэж хэзээнээсээ л армийн техникээр тоглосон гарууд л байсан одооны жолооч гэж бүр л болио биздээ сайрхаад байдаг чадвар нь хаа байна

    Хариулах
  • Иргэн / 2017 05 сар 12/

    Тэр Бат-Эрдэнэ сайд гэж нэг юм нь огцордоггүй юм байх даа. Яасан гүлдийсэн дугардаггүй, огцордоггүй улаан барам бэ? Албан хаагч нь үхээ л, бөмбөг нь дэлбэрээд л, машин нь онхолдоод л, цэрэг нь нэгнийгээ дэглээд л, хөл нь хөлдөөд л байхад... Ямар их суудлын дур вэ.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 11/

    Сайн лам залаж хүчтэй ном уншуулаж засал хийхгүй бол болохгүй нь,аргагүй биздээ-өөрийгөө амандаа шүдгүй арслан гэж цоллочихоод,хариуцлага сахилгын талаар олигтой юм хийхгүй,бараг л энэ албан тушаал илүү юм гэх нь холгүй ярилцлага өгөөд явахлаар яаж дутагдал засагдах билээ,тэхдээ бүх бурууг энэрүү чи

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 11/

    mia binaa danzanguudaaa

    1
    Хариулах