"Ялалтын баяр"-г угтан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 11

Ялалтын баярыг монголчууд хуваалцах түүхтэй улс. Тиймээс ч жил бүрийн тавдугаар 9-ний энэ өдөр дээрх хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тиймдээ хүндэтгэл ёслолын арга хэмжээ боллоо.

Аугаа их эх орны хоёрдугаар дайны ялалтын баярын 72 жилийн түүхэн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа ОХУ, Белорусь, Казахстан улсын ЭСЯ, монгол, орос иргэдийн төлөөлөл Зайсан дахь Зөвлөлтийн цэргийн хөшөө, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд тус тус цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Мөн ОХУ-ын Ю.Гагарины нэрэмжит Лицей орос дунд сургуулийн сурагчид концерт тоглож, оролцлоо.



Г.К.Жуковын музейн өмнөх талбайд дайнд оролцож байсан оросын ахмад дайчдын зураг хөрөг бүхий бэсрэг үзэсгэлэн гаргасан байлаа. Ёслолын арга хэмжээнд дайнд оролцсон өвөг дээдэс, өвөө эмээ нарынхаа хөргийг хүндэтгэн дурсаж барьсан оросын хүүхэд залуус, иргэд цөөнгүй байлаа. 

ЗХУ-ын ард түмний төдийгүй Дэлхийн II дайнд зовж, зүдэрсэн бүхий л ард түмний ялалтын баяр болов. Уг дайнд нийт 61 улс орон, дэлхийн хүн амын 80 хувь шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан байна. 

Мөн энэ өдрийг угтан Монгол Улсад дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас "Ялалтын баяр"-г угтан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү хүндэтгэл, ёслолын арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын төлөөлөгчид мөн Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, Дуурийн гоцлол дуучин Ө.Уянга, Эдийн засагч, нийтлэгч Д.Жаргалсайхан зэрэг Монгол, Орос дайчдын үр хүүхэд, гэр бүлийнхэн, ОХУ, Монгол Улсын иргэд оролцлоо.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр "Тэнгэрийн Модун" ТББ-ын тэргүүн Г.Батхүүг онцлон ОХУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.В.Чепурной, Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландин нар Бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, үргэлж хамтран ажилладагт гүнээ талархал илэрхийлэн талархлын удирдамж гардуулсан юм. 

2015 онд тодорхой болсон баримтаар энэхүү дайнд Зөвлөлтийн Улаан армийн хохирол 12 сая гаруй хүн болсны 4,4 сая нь амь үрэгдэж сураггүй алга болжээ. ЗХУ-ын нийт 26,6 сая хүн энэ дайнаар амь үрэгдсэн байдаг. Фашист Германы талаас 4 сая хүн амь үрэгдэж, шархдан, сураггүй болсон байна.

Дайны жилүүдэд зөвлөлтийн 1710 хот, 70 мянга гаруй тосгон бүрэн сүйрч, 32 мянган завод, фабрик, 98 мянган хамтрал, 2890 машинт станц устсан байна.

Монгол Улсын Батлан хамгаалах яам 2016 онд гаргасан мэдээлэлд:

Монголын ард түмэн Зөвлөлтийн Улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг дайн эхэлсэний маргааш өдрөөс нь эхлэн олон хэлбэрээр өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд ажиллаж, амьдарч байсныг дурдахгүй байхын аргагүй. Энэхүү тусламжийг улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, үзэл суртлын хүрээгээр тодорхойлж болох ба хэлбэрийн хувьд хүнс, хувцас, агт морь, мал, мөнгө төгрөг, алт үнэт эдлэл, зэвсэг техникээр туслах зэрэг биет тусламж, захидал илэрхийлэлт бичих, тус улсад амьдарч буй Зөвлөлтийн иргэдэд тэтгэвэр, тэтгэмж олгож байсан гэх зэргээр сэтгэл санааны дэмжлэг үзүүлэ байжээ. Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлсэн байна. Мөн 1941 оны ХI сард Улаан армид зориулан монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл оржээ. Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн байлдааны зэвсэг бол ”Хувьсгалт Монгол Улс” гэдэг нэртэй танкийн цуваа юм.

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх