Гурван шалтгааны улмаас Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 15 ・ 3

СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг гурван үндсэн шалтгаанаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхэхээс татгалзсан байна. Үүнд,

НЭГ:Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой баримт, бичиг дутуу.Тухайлбал, хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй.

ХОЁР: Ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж үзсэн байна.. Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт болон Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжид дурдсанаар түүнийг ялтайд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 2-нд дуусах юм байна.

ГУРАВ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 5-аас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх шаардлагатай. МАХН-ын дарга Н.Энхбаяр уг шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, Н.Энхбаяр нь 2013 оны 8 дугаар сарын 13-наас 2014 оны 10 дугаар сарын 9-ныг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй тул бүртгэхээс татгалзсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 15/

    Shal hudlaa bna,ene hvnii yl 2016 duussan gej zarlaa bizdee.Ochvvhen shaltag gargaj hvnii erhiig boogduulj baigaa ni huh ineed hvrgechlee bna.xa xa xa.luivriin songuulid hen oroltsoh yum dee.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 15/

    battulga tegeed shaardlaga hangaj bgaa yum uu

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 15/

    Nab

    Хариулах