Бурханлиг бяцхан авьяастан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 15 ・ 2

Д.ОЮУНЧИМЭГ

Телевизийн ярилцлагад орж байхдаа сурвалжлагчид “Та нар надаас олигтой юм асуугаад ярьчихаач” хэмээн хэвлүүхэн ярьж суусан хэрсүү хүүг монголчууд андахгүй болжээГавьяат жүжигчиндуучинС.Батсүхийн дуунуудыг дуулж хүмүүсийн хайрыг татаад буй Б.Бат-Энэрэл хүүг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилааТэрээр энэ сарын 20-нд Бат-Энэрэлтэй орчлон” хандивынтоглолтоо МҮЭСТО-нд хийх гэж байгаа билээ.

ЭГЭЛГҮЙ ХҮҮГИЙН ЭЛДЭВТЭЙ ЯРИА

 

Б.Бат-Энэрэлтэй уул­захаар түүний багш “Завханы” С.Батсүхийнхийг зорилооУчир нь түүний “Эмээ” хэмээнавгайлдаг нагац эгч Г.Барамсаймаа тоглолтынхоо билетийг бор­луулахаар гадуур явах үедээ түүнийг багшийнд ньүлдээдэг ажээ. “Сайн байна ууСайхан хавар­жиж байна уу” хэмээн бяцхан хүүтэй мэндлэхэд “СайнТа сайнбайна ууСайхан хаваржиж байна” гэснээ “Багшаахүн ирлээ” хэмээн цаашаа өрөө рүү гүйлээ. “Миний охин чинийдууг сонсох дуртайБас чиний шүтэн бишрэгч байгаа юм” гэтэл “Би таван настайХоёр настайгаасаа эхэлждуулсанБи жаахан байхдаа “Орчлонг хайрлаарай”-г дуулдаг байсан юм” хэмээн хэвлүүхэн ярьж байна.

Том болоод цагдаадуучинлам болох хүсэлтэй хүү гадаад хэл сурах талаар боддоггүй гэнэУчир нь гадаад хэлсурлаа гээд гадаад хүн болохгүй шүү дээ гэв. “Миний ээжийг Г.Болормаа гэдэгменежер хийдэгТа өөр юу хийдэгвэТаниар сонин сайхан юу байна” гээд надаас хэзээний танил мэт элэгсэг асуулт асууж ярилцах нь эгдүүтэйЦагдаа болох хүсэлтэй түүнд “Цагдаа хүн ухаантайшударгабусдад тусладаг байх хэрэгтэй” хэмээн зөвлөхөдминь “Тэр ч тийм шүү” гэв.

Энэ мэтчилэн бид хоёрыг ярилцаж суух зуур багш нь орж ирээд түүний хэрхэн үймүүлснийг хэлэх үед “БагшаачишшТэр талаар битгий яриарай” гээд зүтгэвТэрээр заримдаа сахилгагүйтмээр болдогоо хэлж байсан юм.

 

БАГШ ШАВЬ ХОЁРЫН УУЛЗСАН ТҮҮХ

Анхны шавь н.Одгэрэл, отгон шавь Б.Бат-Энэрэл нар МУГЖ С.Батсүх багшийн хамт.

Багшшавь хоёрын анх танилцсан түүх энгийн боловч сэтгэл хөдлөм. “Би “Орчлонг хайрлаарай” дууг дуулсанхүүгийн эмээ нь байнаХүүтэйгээ хамт очиж тантай уулзаж болох уу” хэмээн нэгэн бүсгүй уулзахыг хүсчээИнгээдтаван настай гэх хэрнээ жижиг биетэйэгдүүтэйхөөрхөн хүүтэй уулзсан хэрэгГэсэн хэдий ч төдийлөн ойр байхыгхүсээгүй ажУчир нь олны ойлгомжгүй хэл ам бяцхан хүүг эвгүй байдалд оруулах вий гэх болгоомжлол гавъяатадбайжээГэхдээ дуулж байгаа нь ер бусын сонинӨөрөө дуулаад байна ууэсвэл хүн өмнөөс нь дуулаад байна уугэж эргэлзмээр байсан хэмээн тэрээр дурссан юмДуучид нэлээд хөдөлмөрлөж байж сайн дуу гаргадаг бол бяцхануран бүтээлч маань шууд л дуулдаг байнаГавъяатын хэдхэдэн дууг дуулсан ажТэгэхээр нь өхөөрдөөд заримдууныхаа понограммыг өгчээ.

Түүнээс хойш удалгүй бяцхан Энэрэл хүү түүний эмээ /нагац эгчГ.Барамсаймаатайгаа өдрийн сайныг товлон багшшавийн барилдлагаа гуйж МУГЖ С.Батсүхийн отгон шавь болжээАйлын отгон хүүхэд эрх танхи байдгийн адилгавъяатын отгон шавь ч нэлээд танхи нэгэн бололтойӨхөөрдөм хөөрхөнбайгалиас заяасан өгөгдөл авъяастайбяцхан хүүгийн ирээдүйд өөрийн чадах чинээгээр тусалж дэмжихийг хүсч буйгаа тэрээр дахин дахин хэлж байвТиймдээ ч сайн санааны үзүүрт шар тос гэгчээр санажсэдсэн ажил нь бүтэмжтэй байгаад баяртай сууна лээгавъяат.

Үүний нэг илрэл нь гавъяаттай маань ижил нэртэй Завхан аймгийн Алдархаан сумын уугуул С.Батсүх гэдэг хүн “Глобал” олон улсын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмших боломжийг хүүд өгчээБ.Бат-Энэрэлд үнэтөлбөргүй суралцах эрхийн батламжаа тоглолтын үеэр гардуулах юм байнаЭнэ нь түүний оюунд хийж буйтомоохон хөрөнгө оруулалт болох учир МУГЖ С.Батсүх олзуурхаж буйгаа илэрхийлсэн.

Б.Бат-Энэрэл бол зүгээр нэг хүү бишЗавханы театрт ороод шууд тайзнаасаа адис авч байна лээ” хэмээн МУГЖС.Батсүх бахархаж байвСонин содон яриатайхүн заагаад өгчихсөн юм уу гэмээр зүйлсийг үеүе ярьдаг нь олныггайхшруулна. “Үзэгч олон чамайг хайрлаж байна хүү минь” хэмээн багшийгаа хэлэхэд “Надтай олон жил уулзаагүйюм чинь аргагүй шүү дээ” гэжээ.

Бид урьд насхойд төрөл бий гэж ярьдагЗаримдаа биелсэн гэдэгт ч итгэдэгТүүнтэй нэгэн адил Б.Бат-Энэрэл хүүгэгэлгүйер бусын гэдгийг нь олон түмэн хүлээн зөвшөөрч буйТиймээс гоц авъяастай мундаг хүүг эрүүл энхбайгаасай гэх чин хүсэл олныг нэгтгэж байгаад баяртай байгаагаа МУГЖ С.Батсүх ярьж байлаа.

 

КЛИП БҮТСЭН ТҮҮХ

Хаан заяатай орчлон” дууг хэн сайн дуулах вэ уралдаан зарласан байнаГэтэл Энэрэл хүү сурснаа үзүүлэхээриржИнгээд багштайгаа хамт дуулмаар байгаагаа хэлсэн боловч МУГЖ С.Батсүх зөвшөөрөөгүй гэдэгИнгэхдээолон зүйлийг тайлбарлахын зэрэгцээ балчир хүүхдээр шоу хийлээ гэж хүмүүс хэлнэТиймээс болохгүй гэсэн ажТүүний дараахан Энэрэл хүү телевизийн ярилцлагад оролцох үеэрээ “Булдаруу Төрмандахтай дуулж болоод лбайнаГэтэл би багштайгаа дуулж болдоггүй ээМиний багшийг та нар битгий муулаадбуруугаар ойлгоодбайгаарай” хэмээн хатуу сануулга өгч харагдсан юм.

Харин гавъяат тусламж хүсч ирснээс нь хойш хүүд хамааралтай хоёрхон хүнтэй л уулзажТиймээс нэлээд бодсоныэцэст гэр бүлийг нь судалжяг үнэндээ ямар учиртай хүү юм гэдгийг нягталсан байнаИнгээд багш шавь хоёрхамтдаа дуулж клипээ ч хийлгэжГэхдээ клипээ цацалгүй хэсэг харзнажУчир нь Б.Бат-Энэрэлийн ар гэрийнхэнтэйгэрээ хийхээр болжээХамгийн гол нь “Цуглуулсан хандив хүүгийн эрүүл мэндэд зориулагдах учиртайТиймээсмөнгө хураах ажилд оролцохгүйхарин мөнгөний зарцуулалтад хяналт тавих болно” хэмээн гэрээндээ тусгасанбайнаБанкны гүйлгээг нь шилэн болгохгарч байгаа зарлагыг интернэт банкаар олон нийтэд хянуулж байхыг чхүсчээЯагаад гэвэлэнэ нялх амьтан дуулаад хэдэн төгрөг олдоггэтэл хамаатан садан нэртэй хүмүүс нь хэрэглээддуусчихаж болохгүй гэдгээс гавъяат хаширласан байнаЭнэ бүхний дараа хийлгэсэн клипээ цацажтоглолтынзараа эхэлжээ.

 

УУГУУЛ НУТГИЙНХАА УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг Б.Бат-Энэрэл багшийгаа Завханд тоглолтод оролцохоор явахад араас ньдагаад очижЗорилго нь “Отгонтэнгэр” хайрханд мөргөх байсан ч багшаасаа тайзан дээр гарч дуулуулж өгөөч гэжбас гуйжээХүүг тоглолтын үеэр тайзан дээр гарч ирэхэд үзэгчид сайхан хүлээж авсан нь өндөр сэтгэгдэлтөрүүлсэн байнаЭнэ үеэс л хандивын ажил эхэлсэн бөгөөд урилгаар ирж тоглолт үзсэн хүмүүс хандив өргөжээ.

Б.Бат-Энэрэл Завханы гаралтайТүүний эмээөвөө нь Завханы уугуулээж нь Улиастай хотынх юм байнаХүүгтайзан дээр байхад “Миний хүү юу хүсч байна” гэхэд нь “Миний ээж Солонгост биш миний хажууд байгаасай” гэсэннь олон хүний аньсаганд нулимс хуруулсан байна.

 

ИРЭЭДҮЙ НЬ БАТ БӨХ БАЙХЫГ ЗӨГНӨН ЭНЭРЭЛ ХҮҮГИЙН НЭРИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ

Б.Бат-Энэрэл хүүг уг нь Энэрэл гэдэгДөнгөж төрсөн цагаасаа л юм хардаггүй байжМэдээж энэ хугацаанд эмчдомчлам бөө гээд сайн л гэсэн хүн болгонд үзүүлснээ Г.Барамсаймаа хэллээСаяхан хүүгийн нэрийг өөрчлөххэрэгтэй гэсэн учраас Бат гэж нэрийнх нь өмнө залгахаар болсон байнаИнгээд Энэрэл хүү Б.Бат-Энэрэл гэдэгнэртэй болжээХүүгийн мэлмий огт хардаггүй байснаа сүүлд бага зэрэг харж эхэлснийг анзаарсан ажТүүнээсхойш хүүгээ хараа орж магад гэсэн итгэлээр хүлээсээр байгаа гэнэХарамсалтай нь хүү одоо таван настай ч хоёрнастай хүүхэд шиг давжаа биетэйУчир шалтгааныг нь тодруулах гэж дотооддоо олон эмнэлэгт үзүүлсэн ч өсөлт ньзогссон байж болзошгүйМонголд эмчлэх боломжгүй гэдэг хариу сонссон байнаТиймээс л хандивын аян эхлүүлжгадагшаа явж оношлогоо хийлгэхээр болсноо Г.Барамсаймаа хэллээБиднийг уулзаж байхад олон хүн түүнтэйярьж байлааТэд “Хүү бол ер бишийн хүнТиймээс харааны бэрхшээлнүдний гажгийг засах гэж яарах хэрэггүйөөрөө хараа орох магадлалтай шүү” гэж сануулж байлааГэвч энэ хандивын тоглолтын орлогоор нүдний хагалгаахийлгэх бус биеийн өсөлт хөгжилт зогссон эсэх талаар тодруулахшаардлагатай эмчилгээг хийлгэх зорилготойгэдгийг хэлж байв.

Б.Бат-Энэрэл хүү хүмүүсийн сэтгэлийг их татаж байнаӨөр өгөгдөл байнаНадтай учрах бас л нэг тавилантайбайж дээ гэж боддог” хэмээн гавъяат ярив.

 

ЭЭЖИЙНЭМЭЭГИЙН ХАЙРТАЙ ХҮҮ

Ээж Г.Болормаагийн хамт

Бяцхан хүү 7-8 сартайдаа хэлд орсон байнаДөнгөж ой гарантай байхдаа хүн рүү залган утасных нь hitone дээрявах дууг цээжлэн төвөггүйхэн дуулдаг байжЭвлэгхэн хоолойтой хүүгийнхээ бичлэгийг өөрийнхөө фэйсбүүктхадгалдаг болжээИнгэснээр Солонгост байгаа ээж нь сонсч болохоос гадна өөрөө ч хүссэн үедээ дууг нь сонсдоггэж Бат-Энэрэлийн “Эмээ” хуучлав.

Эмээ” гэж дуудуулдаг нагац эгч Г.Барамсаймаа нь хүүгийн төлөө бүхий л амьдралаа зориулж яваа нэгэнБат-Энэрэлийн ээжийг Г.Болормаа гэдэгТэд эхээс хоёулааХатууг сөржамьдралынхаа төлөө зүтгэж яваа дүүдээтуслан хүүг нь харж яваа сайн “Эмээ”. Харин түүнийг ойлгон өнөөг хүртэл хамтдаа зүтгэж байгаа “Эмээ”-гийнх ньхань Д.Ганзоригийг мартаж болохгүй юмТэрээр Японы тулааны урлаг “Кэндо”-гийн “Чоно” клубийн багшТэрээрхүүг хатуужилхүндлэх мэндлэх ёс болон эмх цэгцтэй болгож хүмүүжүүлэхийн тулд энэ урлагаар хичээллэхийгзөвлөж бас дасгалжуулдаг ажБяцхан баатар маань тус клубын тамирчин бөгөөд хоёр наснаасаа хичээллэжэхэлжээБагшийнхаа үгэнд сайн ордогТулааны урлагтаа ихэд сонирхолтой гэнэ.

Түүнчлэн хүүг буруу зүйл хийвэл сунгалтын дасгал хийлгэдэг байнаЭнэ нь шийтгэл гэхээс илүүтэй биеийнөсөлтийг нь дэмжих сайн талтай юмГоц ухаантай хүүгээ сайн хүн болгохын тулд суурь хүмүүжлийг нь сайн тавихнь ээж болоод эмээгийнх нь чин хүсэл ажээ.

Б.Бат-Энэрэл маань дээрээ нэг эгчтэйТүүний эгчийг Б.Номуунзул гэдэгБ.Бат-Энэрэл нийслэлийн 70 дугаарцэцэрлэгийн ахлах бүлгийн сурагч билээБат-Энэрэл хүү гудамжинд хог хаяхыг тэвчдэггүй гэнэНэг удаахамаатных нь хүүхэд газар цаас хаячихжээГэтэл хүү хамрыг нь дарснаа амьсгалаад үз дээ гэжЭгч нь “Болжбайна” гэхэд нь амаа жимийгээд амьсгал гэж. “Болохгүй байна” гэжээЭнэ үед “За тэр харав ууХөөрхий энэ өвстаны хаясан цааснаас болоод амьсгалж чадахгүй зовж байгааТиймээс хогоо хамаагүй хаяж болохгүйБайгальдэлхийн бүхий л юмс амьтайБид хайрлах ёстой” хэмээн сануулсан нь томчуудыг ч бодолд автахад хүргэсэнбайдаг.

 

БОЛНО ДООБОЛНО

Могжоохон даагатайЖогжоохон хүү” гэж хүүхдийн дуу бийТэр дуунд гардаг хүүгийн имиж Б.Бат-Энэрэлтэй ягадилханТүүний энэ имижийг “Кэндо”-гийн багш нь тодорхойлсон байнаНийтлэлийн баатартайгаа ярих үед “Мэдэж байгааБолно дооболно” гэж олонтаа хэлэх юм билээЭнэ үг нь бас хүнийг тэрхэн үедээ тайвшруулмаарсанагдахЭнэ нь ээжийнх нь нөлөө гэдгийг “эмээ” нь хэлэвЯмар ч үед “Санаа зоволтгүй ээболно дооболно” гээдцагаахан инээмсэглэх эмэгтэй энэ амьдралдаа үр хүүхдийнхээ төлөө хичээнгүйлэн зүтгэж буй аж.

Хайр татам хөөрхөн хүүтэй уулзаад гарахдаа түүний эрүүл мэндэд, ирээдүйн амьдралд нь, уран бүтээлд нь элэг нэгтэй монголчууд бид сайн сайхныг хүсэн ерөөж чадлаараа тусалж дэмжих ёстой мэт санагдаж байлаа. Дууны сайхан эгшгээрээ ард түмнээ баярлуулж, өнө удаан аз жаргалаар бялхаж байгаарай Б.Бат-Энэрэлээ...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: