Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 16

Үндэсний статистикийн хорооны гаргасан энэ оны нэгдүгээр улирлын дүн мэдээгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.9 мянган төгрөг буюу 5.2 хувиар өсчээ.Үүнд цалин хөлсний орлого 5.8 хувиар, тэтгэвэр тэтгэмжийн орлого 14.8 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.2 хувиар өссөн нь гол нөлөөтэй байсан аж. Харин өрхийн мөнгөн зарлага буурсан аж.
Энэ оны нэгдүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 116.0 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 84.0 мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 151.5 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 151.5 мянга байна. Харин 2100.0 мянган төгрөгөөс дээш орлоготой өрх 43.3 мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 47.6 мянга байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.