Өрхийн зарлага багасч төрөлт буурчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 16 ・ 2

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 88.1 хувь, хөрөнгийн зардал 9.7 хувь, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн зардлынх 4.5 пунктээр буурч, урсгал зардлынх 3.3 пункт, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийнх 1.2 пунктээр өссөн байна.

Өрхийн орлого өмнөх оны мөн үеэс буурчээ  

Нэдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.9 мянган төгрөг буюу 5.2 хувиар өсжээ. Үүнд цалин хөлсний орлого 5.8 хувиар, тэтгэвэр тэтгэмжийн орлого 14.8 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.2 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна.

Өрхийн орлого нэмэгдэхийн хэрээр иргэдийн хэрэглээ, зарлага нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил сэргэж байгааг илтгэх үзүүлэлт болдог байна. Мөн ашигт малтмал тэр дундаа нүүрсний экспорт өссөөр байгаа нь үүнд нөлөөлж байгаа аж. Зөвхөн "Эрдэнэс Таван Толгой" компани л гэхэд тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 3.3 сая тонн нүүрс экспортолсон аж. Дөрөвдүгээр сард гадаад худалдааны тэнцэл 781.9 сая ам.долларын ашигтай гарсан. Гэхдээ нэг өрхийн сарын дундаж, мөнгөн зарлага энэ оны нэгдүгээр улиралд 940 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 25 мянган төгрөг буюу 2.6 хувиар буурсан байна. Өрхийн сарын дундаж орлого буурахад хүнсний бус бараа үйлчилгээний болон бусад зарлага

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 36.5 хувиар өсч 3.01 тэрбум ам.долларт хүрчээ. Үүний 63 хувь нь экспорт, 37 хувь нь импорт байгаа аж. Экспортын хувьд жилийн өмнөхөөс 41 хувиар өссөн байна. Үүнд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 92.4 сая ам.доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 623 сая ам.доллар болсон нь нөлөөлжээ. Тэр дундаа нүүрсний экспорт 614.1 сая ам.доллараар өссөн нь гол нөлөөтэй байв. Импортын тухайд, 29.6 хувиар өссөн бөгөөд үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 99.9 сая ам.доллар, тэр дундаа дизелийн түлш 63.6 сая ам.доллар, автобензин 25.3 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

 

Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ буурчээ

Нийгмийн даатгалын орлого энэ оны эхний дөрвөн сард 647.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 66 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 44 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 13.2 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зардлага 3.5 тэрбум төргөрөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний дөрвөн сард 179.1 мянган хүнд 44 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн хаамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 3,9 тэрбум төгрөгөөр буюу 8.2 хувиар буурчээ. Нийгмийн халамжийн тэтгвэрт 51.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 2.3 тэрбум буюу 8.5 хувиар буурчээ.

 

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт цөөрч, эндэгдэл буурчээ

Энэ оны нэгдүгээр улиралд 22640 эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 10 гаруй хувиар буурсан үзүүлэлт ажээ. Нялхасын эндэгдэл 359 болж өмнөх оныхоос буурсан байна. Эхийн эндэгдэлч мөн буурчээ. Үүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгсөд эхнйи улиралд 16720 болж, 55.5 хувиар буурсан аж. Харин гар хөл амны өвчин мөөгөнцөрөөр өвчлөгсдийн тоо 60 хүртэл хувиар өсчээ.

 

 

Оны эхний улиралд гэмт хэргийн гаралт буурчээ

Гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буурчээ. Обектын түймэр 1325 удаа гарч өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар буурсан байна. Хонины цэцэг өвчин 41, галзуу 28, шүлхий 16 удаа бүртгэгджээ. Мөн түймрийн улмаас 21 хүн, бичил уурхайн ослоор 5 хүн, шуурганы улмаас дөрвөн хүн, химин бодис болон усны ослоор тус бүр 10 хүн амь насаа алдаж, 175.2 мянган толгой мал, тэжээвэр амьтан хорогджээ. Аюулт үзэгдэл ослын улмаас 7614.4 сая төгрөгийн хохирол учирч, 104.8 сая төгрөг зарцуулсан байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүн

ДНБ 2010 оны зэрэгцүүлэх үнээр энэ оны эхний улиралд 3063.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.2  тэрбум төгрөгөөр өсчээ. Энэхүү өсөлтөд аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг, 89.9 тэрбум буюу 6.3 хувиар, бүтээгдэхүүний цэвэр татвар 54.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 991.4 тэрбум төгрөгөөр өсчээ. ДНБ-д 2017 оны эхний улиралд эцсийн хэрэглээ 69.1 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 28.8 хувь, цэвэр экспорт 2.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс хөрөнгийн нийт хуримтлал 11.6 пунктээр өсөж, эцсийн хэрэглээ 10.5 пункт, цэвэр экспорт 1.1 пунктээр буурсан байна.

Мөнгө зээл үнэт цаас

 

                                          Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 12.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 220.9 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1892.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас өсөхөд төгрөгийн харилцах 147.4 тэрбум төгрөг, хадгаламжийн багууллагаас гадуурх мөнгө 41.3 тэрбум төгрөг, өмнөх лны мөн үеэс 89.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 12.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.6 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 1069.4 тэрбум төгрөг буюу 9.2 хувиар өсчээ. Харин банкны чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өсчээ. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП 20 дундаж индекс өнгөрөгч сард 12999.6 нэгж болж, өмнөх сараас 320. Нэгж, өмнөх оны мөн үеэс 1979.8 нэгжээр өсчээ.

 

Төсөв

Улсын нэгдсэн төсөв тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2017 оны эхний дөрвөн сард 2094.4 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2379.8 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 285.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Энэ алдагдал өмнөх оны мөн үеэс 378.1 тэрбум төгрөгөөр буурхад орлгын өсөлт, зарлагын өсөлтөөс 23.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Татварын нийт орлого 1799.3 төгрөг болж, 22.8 тэрбум төгрөгөөр өсчээ.

Гадаад харилцаа

Рны эхний дөрвөн сард манйа улс дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 3017.3 сая америк доллар, импорт 1117.7 сая америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 807.2 сая америк доллар, экспорт 552.3 сая доллар, импорт 254.9 сая америк доллараар өссөн байна. Гадаад худалдааны тэнцл өнгөрсөн оны эхний улиралд 484.6 сая долларын ашигтай гарсан бол энэ оны эхний улиралд 297.3 сая доллараар нэмэгдэж, 781.9 сая долларт хүрчээ. Мөн аж үйлдвэрийн салбар өсөлттэй гарсан бол төмөр замын ачаа тээвэр ч 12.9 хувиар өсчээ. Дотоод худалдаа өмнөх оныхоос 28.4 хувиар өссөн аж. Зочид будлын орлого 22.3 хувь, даатгалын салбарын орлого 34.7 хувиар өссөн ажээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2017 05 сар 16/

    Энэ харина үнэнд ойр мэдээлэл байнаа

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    Нөгөө статистикийн дундаж орлого өссөн гэж мэдээлсэн нь худлаа болов уу? Яана даа. Одоо амьдрал сайжрах болоогүй. Улам муудах биз

    Хариулах