Н.Энхбаярын улайрал цагаандаа гарч, АН-аар "ар тал" хийснээ илчиллээ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 05 сар 16 ・ 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.

Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна. Хуульд зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл  ял  шийтгүүлж  байсан  бол  ялгүй  болсон  буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар хуульчилсан нь түүнийг нэрээ дэвшүүлэх боломжгүйд хүргэсэн юм. 

Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэх заалтад мөн л шаардлага хангаагүй байна.

Н.Энхбаяр энэхүү шийдвэрүүдийг эсэргүүцэн удаа дараа жагсаал, цуглаан, зарлаад байгаа бөгөөд үүнийг “МАН”-ын өөрийг нь унагах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтэд ойлгуулахаар шийдсэн  бололтой.



Гэтэл АН-ыг засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Энхбаяр мөн л нэр дэвшинэ хэмээсэн ч шүүхээс ялын хугацаа дуусаагүй гэдэг шийдвэр гарч, мултарч байсан ч цамнаж, цуглаж, жагсалгүйгээр нам гүмхэн эхнэр О.Цолмонгоо дэвшүүлснээр өндөрлөж байлаа. 

Түүх сөхвөл, тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 31-нд Сонгуулийн Ерөнхий хороо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, Технологийн төвөөс 105 тоотоор Н.Энхбаярыг ял шийтгэлтэй эсэх дээр лавлагаа хүссэн байдаг. Үүний хариуд 1055 тоот лавлагаагаар "... Тус санд шилжүүлсэн иргэн Н.Энхбаярт ял шийтгэсэн тухай шүүхийн тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн мэдэгдэх хуудсыг үндэслэвэл ... Иймд Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна" гэсэн хариу өгч байж. Тиймээс СЕХ 75 тоот тогтоолоо 2016 оны 5 дугаар сарын 31-нд гаргаж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзаж байжээ.  



Тухайн үед ч өнөөдөр ч СЕХ-ны даргаар АН-ын угшилтай Ч.Содномцэрэн ажиллаж байгаа бөгөөд Н.Энхбаяр АН-ын засаглал руу муухай ч харалгүй бууж өгч байлаа. Үүнээс харахад Н.Энхбаяр МАН-ын нэр хүндийг унагаж байвал "хүн"-ээр туг тахих, хөгшид хүүхдүүдээр бамбай хийж, шуугиулах нь юу ч биш болж. Түүнчлэн ард түмнийг төөрөгдүүлж, АН-тай нөхцөөд буйгаа ч нуухаа байсан нь нэгэнт ил болов. Тиймдээ ч мөнгөөр болон сохроор дагадаг бишрэгчдээ турхирсаар байгаа нь МУ-ын төлөө гэхээсээ илүү өөрийн шунал тачаалаар улс төрийн хонжоо гаргах атгаг санаагаа хэрэгжүүлэх оролдлого гэх хардлагыг төрүүлэх болов.  

Ж.Сондор 







www.shuum.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

18 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2017 05 сар 17/

    eebiigiin hiij bui ajil bhdaa

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 17/

    eebiigiin hiij bui ajil bhdaa

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 17/

    Мананг унагаах хүн гараад ирнэ гэхээр үхтлээ айгаад Энхбаярт саад хийж хааж байгаа нь тэр.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 17/

    Мананг унагаах хүн гараад ирнэ гэхээр үхтлээ айгаад Энхбаярт саад хийж хааж байгаа нь тэр.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 17/

    Юу үнэн гэвэл Энхбаярын шунал л үнэн.65 суудалтай МАН-аас ерөнхий сайдын суудлаа надад өг гээд яриад явж байдаг ийм тэнэг хүн гэж байхуу.Энэ асуудлыг М.Энхболд ч ганцаараа шийдэж чадахгүй шүүдээ.Үүнийг л ойлгохгүй албан тушаалын наймаа хийх гээд ярьж явдаг үнэхээр тэнэг толгой болждээ хөөрхий

    Хариулах
  • мядаг / 2017 05 сар 17/

    Уг нь Н.Энхбаяр дэвшсэн бол сайн байсан юм энэ хуйвалдагчидтай тэмцэхэд Тэгээд ч нууц биш үнэн бол Н.Энхбаяраас үхтэлээ айж сүнс нь зайлчихсан улс төрчид их байна даа

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 17/

    MANAN hoert shudarga ym alga boljee vnendee enhbayrguaigaasaigaad yaj gvtgej dorojilohwe gej tsag ymagt ulairch baina muusain olgiorhuud OPSHOORTONGUUD ENHBAYRIIGDEMJIJ BAINA

    Хариулах
  • IRGEN / 2017 05 сар 17/

    ENHBAYRIINULAIRAL BISHHARIN MANAN NII ECHGVVR DOJUURGVI ULAIRAL SH DEE ENHBAYRIIGARD TVMEN DEMJINE

    Хариулах
  • Irgen / 2017 05 сар 17/

    Enkbayraa chamd ahiad uls turd ergej garah izundoo bolomj bna.Chi haritsangui zaluu hvn.Oligarhuud chamaas vhetlee aij bna.Hezee negen tsagt ted ylaa vvrhiig ard tvmen harah bolno.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 17/

    Сондор гэгч та сэтгүүлч юм уу, хөлсн.ий бичээч юм уу. Н.Энхбаярынх биш МАНАН-гийн улайрал явагдаж байгааг мэдэхгүй гэж үү.. Ард түмэн сохор дүлий биш шүү.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    Ene sate d buhan byruu enhbold davgui mongo ogjee ynz ni ym l bol maniig magtah ym aalznuud

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    Ene sate d buhan byruu enhbold davgui mongo ogjee ynz ni ym l bol maniig magtah ym aalznuud

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    Сагсайдалт үргэлжилсээр л байна даа.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    Илжиг модон хударгандаа гэж үнэн үг байдаг,зүгээр л ялаа эдлэх ёстой ялтанг ял завшуулаж далжигнасаны хар гай,одоо даварсаар даварсаар давгын орон дпээр гарч байгаа нь энэ,энэ үйлдлээр нь шийтгэчих.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    Хувийг МАН-д өгдөг нь илүү болжээ. Ингэснээрээ Төрийн тусгай албаныхан нэг намд үйлчилж байгаагаа нотлож байна.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    АН-ын ар тал гэдгээ баримтаар нотлооч, сэтгүүлч ухаантай мангуу мин_ь ээ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    Уул нь Н.Энхбаяр дэвшсэн бол ард түмэнд хэрэгтэй байсан юм. Одоо МАНАН арилахаа больж үүрд мөнх биднийг манан дунд төөрүүлэн алах нь

    1
    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 16/

    ene balai yum tegnee

    Хариулах