Хяналтын байцаагч хэмээн бусдыг захлилсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 18

Мэргэжлийн хяналтын байцаагч хэмээн бусдыг залисан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа ажээ. Тодруулбал, Б.Саруултамир гэгч этгээд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс мөнгө авахдаа өөрийгөө НМХГ-ын байцаагч хэмээн танилцуулсан байна. Харин түүнийг цагдаа нар баривчлаад байсан ч шалгагдаж байх хугацаандаа оргон зайлжээ.  
Тиймээс цагдаагийн газраас Б.Саруултамир гэгч этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг харсан хүн, мэдээлэл нь байгаа бол цагдаагийн 70130134 дугаарт мэдээлэл өгч болно. Түүнчлэн төлбөр мөнгөтөй холбоотой асуудалд иргэдийг сонор сэрэмжтэй хандаж, мэргэжлийн үнэмлэх, холбогдох бичиг баримтыг нь шалгаж байхыг анхааруулж байна.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх