Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 18
・ 19

МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, С.Ганбаатар нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Х.Баттулга гэж хүн сошиалд хамгийн олон дагагчтай, сошиалд нэр хүндтэй болохоор АН-д өөр сонголт байгаагүй бололтой юм. Сошиалын нэр хүнд гэдэг бол хэдэн хөнгөн хийсвэр сэтгэгчид болоод мөнгө төлбөр авч сэтгэгдэл пост бичигчдийн эгнээ шүү дээ. Х.Баттулга мөнгөтэй спортод ойр учраас мөнгө хэрэгтэй хэдэн залуусыг эгнээндээ нэгтгээд авчихсан тэд нь цахим ертөнцөд шаагиулдаг юм шиг байгаа юм. Мөн тэрээрөөрийг нь буруутгасан үнэн мөнийг бичсэн хэвлэлүүдийг шүүхэд өгч айлгадаг, уг нь тийм ч цэвэр хүн биш. Түүний орооцлдож байсан асуудал багагүй бий. Тухайлбал,
1 .Баттулга гэж хүн с.Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед “Женко” Х.Баттулга 17 чингэлэг спиртийн хэрэгт холбогдож, интерполоор эрэн сурвалжилж байжээ. Тэрбээр энэ хэргээсээ зугтаж гадаадад олон сар амьдарсны эцэст хэргээ дүүдээ холбогдуулсан болоод хэргээс мултарсан гэдэг.
2. УИХ-аар 1999 оны долоодугаар сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг гаргасан. Энэ жагсаалтад “Мах импекс” ХХК орсон байсан боловч тухайн оны наймдугаар сард тус компанийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчлан авав. Хувьчилж авахдаа хуйвалдаж хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авсан гэх. Энэхүү хууль бус үйлдлийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч хэлэлцээгүй.
3. Тэрбээр ард түмнээ архи уухгүй байхыг уриалдаг сайн хүүгийн дүрд тоглодог боловч амьдрал дээр тийм биш гэдэг нь нотлогдсон гэнэ. Тодруулбал Ардчилсан нам доторх бүлэглэлүүдийн сөргөлдөөн гарсан үед Женко “Алтан гадас” фракцын гол санхүүжүүлэгчдийн нэг АПУ компанийн Г.Батхүүтэй мөчөөрхөж байсан нь архины эсрэг дуугарахад хүргэжээ.
4. Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа Хятад хүмүүстэй нууцаар гэрээ байгуулсан нь тодохой болсон ч “Энэ бол нууц гэрээ биш” хэмээн өөрөө тайлбарлаж буй. Төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг хийлгэхдээ “Маккензи” гэдэг компанийг тендергүйгээр сонгож, уг компанид очих ёстой ажлын хөлснөөс 2.5 сая ам.долларыг өөрийнхөө зөвлөх болох Д.Ганбатын компанид өгчээ. Мөн орон тооны бус зөвлөх Ууганбаяр нь Хятадын “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах шахсан байдаг.
5. “...Тулга миний амин найз. Ийм тийм юмыг ингээд тэгээд хийчих юмсан гэж явдаг санаа нь таалагддаг. Харин арга барилд нь асуудал байдаг...” Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчид өгсөн ярианы хэсэг.
6. Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт орохдоо “Та хэдэн хүүхэдтэй вэ” гэсэн хөтлөгчийн асуултад хариу хэлэлгүй зүгээр л инээсэн. Харин түүнийг намын нөхөд нь таван эхнэрийн 14 хүүхэдтэй гэж ярьдаг.
Үргэлжлэл бий...
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.