Цэвэрлэх байгууламж эвдэрч, өмхий үнэртэх болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 19

Хэт халснаас хойш хотын гудамжинд өмхий үнэр их гарах болсон.   Тэгвэл энэ үнэр яг хаанаас гарах болсныг Нийслэлийн Хот тохижилтын ажилтнаас тодруулахад "Цэвэрлэх байгууламжийн тунгаагуур 7 хоногийн өмнө эвдэрсэн.

Засварын ажил хийгдэж байгаа. Маргааш гэхэд засварын ажил дуусч ашиглалтад орно. Ингэснээр үнэр арилах байх" гэлээ.

Харин энэ талаар Ус сувгийн Удирдах газрын Цэвэрлэх байгууламжийн даргаас тодруулахад "Хотын төвөөр юу үнэртээд байгааг мэдэхгүй байна. Манай байгууллагын орчимд эвгүй үнэр байнга үнэртдэг" гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх