С.Жавхлан Монголын эх орончдын нэр хүндийг унагаж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 05 сар 20 ・ 11
СУИС төгссөн, нийтийн дуучин С.Жавхлан УИХ-ын 2016 оны сонгуулийн 54-р тойрогт нэр дэвшин, ялалт байгуулсан билээ. Энэ нь Баянзүрх дүүргийн 8, 10, 20, 23, 28-р хороо гэсэн үг бөгөөд тэрээр морь унаж давхин, өвөрмөц сурталчилгаа хийсэн нь олны талархлыг ихэд хүртэж байв. Харамсалтай нь УИХ-ын гишүүнээр ажилласнаасаа хойш өөрийн бүрэн эрхэд хамаарах ямар ч  тодорхой санал, санаачилга гаргаагүй төдийгүй харин ч байр сууринаасаа ухарсан, эргэж буцсан олон үйлдэл хийж буй нь олон нийтийг бухимдуулах боллоо.
 
Тодруулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах санал гаргасан ч түүнээсээ буцаж,  өдгөө огт өөр зүйл ярин олныг сатааруулах гэж оролдох болсон юм. Мөн тэрээр энэ хугацаанд нэг ч хуулийн төсөл санаачлаагүй төдийгүй УИХ-ын чуулганы дэгийг ч сайтар судлалгүй, батлагдсан хуультай холбоотой завсарлага авья хэмээн ярьж, олон нийтийн "элэг доог" шахуу төрийн түшээгийн жишээ, дүр болж байна гэхэд хилсдэхгүй биз ээ. Түүнчлэн дуучин С.Жавхлан Б.Наранхүүгийн хамт УИХ-ын чуулганы хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүн болоод байна. Үүнийгээ зөвтгөх гэж тэрээр өчигдөр хэвлэлийн хурал хийлгэн, "Миний үгийг нохой хуцсан чинээ тоохгүй байгаа болохоор ажлаа тасалж байгаа юм" хэмээн инээдтэйгээ тайлбарлажээ. Юутай ч УИХ-ын гишүүн С.Жавхлангийн энэ туйлбаргүй, инээдтэй үйлдлүүд нь хойшид Монголын төрд чин үнэнчээр зүтгэх хүсэлтэй, мэдлэг боловсролтой олон эх орончдын нэр хүндийг унагах хортой үр дагавар дагуулж мэдэх юм.
 
П.Мандах
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 22/

    Ичих нүүрээ элгэндээ наасан золиг,Чуулган дээр юу ярихаа мэддэггүй бололтой

    Хариулах
  • зочин / 2017 05 сар 22/

    Би л ганцаараа ухаантай,бусад нь тэнэг гэх ухааны юм яриад сууж байдаг УИХ-н гишүүн байдаг юмуу.Ёстой юу ч мэддэггүй тэнэг байналаа даа.УИХ-н гишүүн юу хийх, хэлэхээч мэддэггүй маанаг

    Хариулах
  • IRGEN / 2017 05 сар 22/

    MANAN TULBIRTAI BAIGAA NI HAA BAIGAA ULS ORONG MINI ENE 2NAM TSOLMOO BIZDEE .JAWHLAN BAIGALIIN BAYLAGIIG C.BAYR BAYRTSOGTELBEGDORJ SHIG HUWAAGAADTONGUUD SHIG HUWAAGAAD IDCHIHSEN VV HUTS MUUSAIN HOER NAMDAMJSANHUWALZNUUD

    Хариулах
  • Бат / 2017 05 сар 22/

    45 нас чинь одоо хөгшин шүү дээ гэж энэ насыг үндсэн хуулинд заасан насыг мэдэхгүй нэг оногоо болсон

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 21/

    бууны нохой мандахын угаадасандаа хахаж үхнэ дээ

    Хариулах
  • bayraa / 2017 05 сар 21/

    Jawhlan dvvgdemjine ene zaluu gantsdaichin gantsaadahgvi geer eh oronard Igediinhee teleevgeeheldeg hvn sh vv

    Хариулах
  • Almaz / 2017 05 сар 21/

    Мөнгө хаяж гишүүн болсон нөхдийн хажууд морь унаж давхиж гишүүн болсон шүү. Ичиж амьдраарай МАН

    Хариулах
  • Almaz / 2017 05 сар 21/

    Энэ Мандах гэдэг чинь МАН-аас шидсэн чулуу байна. Бас болоогүй доор хэдэн нөхдүүдээрээ сэтгэгдэл оруулж дагуулаад л. Инээдтэй юм. Одоо УИХ-ын 76 дотор хууль санаачлаагүй олон гишүүн бий. АНУ-д жүжигчин хүн ерөнхийлөгч болж байсан.Та хэд л жаахан бухимдаа биз.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 20/

    Ганц энэ биш олон олон Жавхлангууд эх орончдын нэр хүндийг унагаж байгаа шүүдээ.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 20/

    Сайн дурын уран сайханчийг сонгосон хүмүүсийг бодохоос чааваас

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 20/

    Нүд нь солиотой хүний нүд байна даа

    Хариулах