Нууц дугаараас илгээсэн мессежний эзнийг тогтоожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 11 сар 14

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхэд халдаж, тэдний гар утаснаас зүй бус мессежийг тараасан үйлдэл гарсан.

Уг асуудлыг шалгаж, тодруулах үүргийг УИХ-ын дарга болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ТЕГ-т өгсөн юм.  ТЕГ-аас энэ асуудлаар шалгалт хийгээд дүнг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд танилцуулсан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Шалгалтаар уг мессежний асуудалд УИХ-ын гишүүн холбоотой байж болох нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй  бүрэн эрхтэй хамааралтай тул цаашид шалгалтыг зохих хууль журмын дагуу явуулах эрх нь УИХ-д байгаа талаар танилцуулсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх