Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 22

Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын 28 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд энэ сарын 15-17-ны өдрүүдэд "Хүүхдэд ээлтэй орон нутаг" туршлага судлах сургалт семинарт оролцсон байна.
Тэд 16-ны орой 21.00-22.00 цагийн үед Хөвсгөл аймгийн Хатгал сумын 1 иргэнээс Цэнхэр далайн өгөөж, Хар ус нуур нэрийн шилтэй загас болон, утсан загас, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12.00 цагт "Далай ээж" хүнсний захаас Дүүрэн нуур, Хөвсгөл хатгал, Хатан загас, Хөвсгөл цагаан загас нэрийн шилтэй загам болон утсан загас худалдан авсан ажээ.
Үүнээс болж Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 4 том хүн, 3 хүүхэд хоолны хордлогод орж хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Мөн Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын семинарт оролцсон багш, мэргэжилтнүүд буцах замдаа Эрдэнэт, Улаанбаатар хотод амьдардаг хамаатан садан, найзууддаа дээрх нэр төрлийн шилтэй загас өгснөөс болж Эрдэнэт хотод 3 хүн, Улаанбатар хотод 8 хүн хордлогонд орж хэвтэн эмчлүүлээд байна.
Цэнхэр далайн өгөөж, Хар ус нуур нэрийн шилтэй загас болон утсан загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байжээ. Тиймээс хэрэв загас идсэний дараа халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.