ОХУ-аас чанарын шаардлага хангаагүй хиам орж ирсэн байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 22

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хиам, зайдасны үйлдвэрүүдэд  хяналт, шалгалт хийжээ. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээгээр ОХУ-аас импортлон хүнсний үйлдвэрүүдэд нийлүүлж буй хиам, зайдасны бүрхүүл хальснуудын дээжүүд нь Монгол улсад мөрдөж байгаа “Хүнсний нийлэг сав баглаа боодол. Техникийн ерөнхий шаардлага MNS 5547:2005 стандартын аюулгүй байдлын шаардлага хангаагүй байжээ. Тухайлбал, рН стандартаас зөрүүтэй, хими хор судлал, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээгээр формальдегид, хартугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байна.

Мөн импортын гурван нэрийн хиаманд нян судлалын шинжилгээгээр CL.perfringes илэрч, хартугалга зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байсан аж.  Иймд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахаар болжээ.  

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх