Нэг хоёрдугаар ангийнхны амралт энэ долоо хоногт эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 22

2016-2017 оны хичээлийн жил шувтарч сурагчид анги дэвших шалгалтуудаа өгч байна. Энэ хичээлийн жилд агаарын бохирдол цаг агаарын нөхцөл байдлаас болж өвлийн амралтын хуваарьт өөрчлөлт орж сунаж амарч байсан хэдий ч хичээлийн жилийн эцсийн амралтын тов өөрчлөгдөхгүй юм байна.

Өөрөөр хэлбэл, тус хуваарийн дагуу I-II ангийн сурагчдын зуны амралт энэ сарын 25-ны өдрөөс буюу пүрэв гаригаас, III-V ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 1-нээс эхлэнэ.Харин дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын 7-ны өдрөөс эхлэн амрах аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх