Таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ зоджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 22 ・ 1

Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэн зорчигчоо зодож гэмтээсэн хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, оройн 17:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргээс Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандан орчимд очихоор хоёр иргэн такси барин суужээ.

Улмаар таксины жолоочид очих газраа зааж өгтөл, жолооч уурласан учир хоёр иргэн буухаар болж, нэг нь бууж амжаагүй байтал цааш авч давхисан байна.

Энэ үед машинаас буулгахыг шаардсан зорчигч эмэгтэйг жолооч нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж гэмтээгээд замын хажууд буулгаад зугтаажээ. Хэрэг гарсан даруйд зорчигч эмэгтэй харъяа цагдаагийн газарт мэдэгдсэнээр жолоочийг саатуулсан аж. Харин жолооч хэргийн талаар цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би хоногийн хоолоо олох гэж яваа хүн. Би энэ эмэгтэйг зодоогүй” хэмээжээ.

Хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Үнэн / 2017 05 сар 23/

    Таксины жолооч нар аймаар шүү, хүнээс дандаа илүү мөнгө авна, ёс суртахуунгүй, бохир заваан, муухай үнэртэй..

    Хариулах