Авлига авдаг сургуулийн захирлууд боловсролыг чанаргүй болгоод байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 22 ・ 6

 

Манай улсын Боловсролын чанар нь дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадавхийн индекст нэг чухал хүчин зүйл болдог юм байна.  Өөрөөр хэлбэл, манай боловсролын үзүүлэлт сайн байвал, энэ нь манай улсын өрсөлдөх чадавхийн ерөнхий индексийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болох ажээ.  Уг нь Ё.Отгонбаяр, Лу.Гантөмөр, Б.Насанбаяр нарын удирдлагаар Монголын боловсрол урьд өмнө байгаагүй шинэчлэгдэж, дэлхийн түвшинд хүрлээ гэсэн сурталчилгааг хэлсээр өдий хүрсэн байдаг.

 Үүнээс гадна, тэдний үед хэвлэлийн сурталчилгаанд их хэмжээний төсвийн мөнгө зарсан гэх мэдээ бий.  Харин “The Global Competitiveness Report” улс орнуудын ерөнхий индексийг гаргахдаа тус үзүүлэлтэд чухал хүчин зүйл болох боловсролын чанарыг дангаар нь үнэлж, эрэмбэлдэг ажээ. Гэтэл одоогийн байдлаар манай өрсөлдөх чадвар 148 орноос 91 дүгээр байранд орсон байна. Ингэж дэлхийн улсуудын сүүл мушгих болсон гол шалтгаан нь харин үүнээс дээшхи шатны боловсролын системийн чанар аж. Тодруулбал манайх 148 орноос боловсролын чанараараа 137 дугаарт эрэмблэгдсэн байгаа юм.

Чанаргүй боловсролын гол шалтгаан нь чадваргүй багш нар болон боловсролыг шүтдэггүй бүдүүлэг сэтгэхүйтэй холбоотой. Ман авлига ашиг сонирхол улстөржилт газар авсан нь үүнд хүчтэй нөлөө үзүүлсэн Баян-Өлгий аймаг боловсролын чанараараа монгол улсад сүүл мушгидаг. Үүнийг учир мэдэх салбарын томчууд тайлбарлахдаа мөн л нам улстөрөөс үүдэн өөрийн намын хүн болон танил тал ах дүү найз нөхдөө ажилд авдаг увиагүй тогтолцоотой холбоотой. Увиагүй аргаар ажилд орсон хүмүүс мэдлэг чадвар муу тул хүүхдүүдийг сургаж чадахгүй байсаар ийм байдалд хүргэсэн гэж тайлбарлаж байна. Тэгвэл яг иймрэхүү тогтолцоо нийслэлийн 73 дугаар сургуульд үүсэн байж болзошгүй аж. Тус сургуульд ажилладаг нэгэн багш бидэнд мэдээлэл өгөхдөө “Нэг багшаас нэг сая төгрөг авч ажилд авдаг. Тиймээс одоогоор чадвартай багш бараг байхгүй болсон. Мөн энэ сургуулийн захирал  багш нараасаа үргэлж, бэлэг мөнгө авдаг. Бэлэг өгөхгүй багш нарыг чадвартай байсан хамаагүй ажлаас хална. Хувцаслалт чинь буруу байна гэж дарамталдаг. Тиймээс бид энэ талаар холбогдох байгууллагуудад гомдол гаргасан ч хариу өгөхгүй байна. Энэ бол боловсролыг чанаргүй болгож, хүүхдүүдийн ирээдүйгээр тоглож байгаа хэд, хэдэн дунд сургуулиудын нэгэн тод жишээ шүү дээ” гэж байлаа.

Үргэлжлэл бий...

Г.Наран

Боловсролын чанар нь дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадавхийн индекст нэг чухал хүчин зүйл болдог байна. Иймд манай боловсролын үзүүлэлт сайн байвал, энэ нь манай улсын өрсөлдөх чадавхийн ерөнхий индексийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болох учиртай байв. Гэтэл, сүүлийн хэдэн жил Ё.Отгонбаяр, Лу.Гантөмөр, Б.Насанбаяр нарын удирдлагаар Монголын боловсрол урьд өмнө байгаагүй шинэчлэгдэж, дэлхийн түвшинд хүрлээ гэсэн сурталчилгааг ихээр явуулж, энэ нь хэвлэл мэдээллийн бүхий л орон зайг эзэлж ирсэн юм (Гэтэл иргэд тэднийг хэвлэлтэй хаалтын гэрээ хийсэн гэж харддаг). Үүнээс гадна, тэдний үед хэвлэлийн сурталчилгаанд их хэмжээний төсвийн мөнгө зарсан гэх мэдээ ч бий.

Харин “The Global Competitiveness Report” улс орнуудын ерөнхий индексийг гаргахдаа тус үзүүлэлтэд чухал хүчин зүйл болох боловсролын чанарыг дангаар нь үнэлж, эрэмбэлдэг ажээ. “The Global Competitiveness Report: 2013-2014” тайлангаас харвал, Монгол Улс боловсролын чанараар маш доогуур байранд эрэмблэгдсэн байна. Тус тайланд мэдээлснээр, Монголын бага боловсролын чанар 148 орноос 91 дүгээр байранд, харин үүнээс дээшхи шатны боловсролын системийн чанар нь сүүл мушгиж 137 дугаарт эрэмблэгджээ (The Global Competitiveness Report, 281 дүгээр тал).  

“Дэлхийн эдийн засгийн форум”-ын судалгаа Монголын боловсролын өнөөгийн шинэчлэл нь хэрэг дээрээ юу болов гэх ноцтой асуултыг бидний өмнө тавьж байна. Гэтэл сүүлийн 5-6 жилд Монголын БШУЯ, Ё.Отгонбаяр, Лу.Гантөмөр, Б.Насанбаяр нарын удирдлагаар боловсролын салбар шинэчлэгдэж дэлхийн түвшинд хүрлээ гэсэн үнэнд нийцэхгүй сурталчилгааг тасралтгүй явуулжээ!

“The Global Competitiveness Report”-ын үнэлгээ Монголын боловсрол сайхан болсон, шинэчлэгдсэн мэтээр сурталчилж олон түмнийг төөрөлдүүлж байсныг ийнхүү илчилж орхилоо. Тэд бидний боловсролыг ийм болгосныхоо төлөө хариуцлага хүлээх болов уу?

- See more at: http://gashuun.mn/1317#sthash.MytOcWby.dpuf

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 22/

    84-р сургуулийн захирал Марат харьцаа муутай төдийгүй авлигыг далд утгаар нь жинхэнэ цуглуулдаг хүн.Ямар ч шалгалт ирсэн хөнгөхөн аргалчихдаг зальтай этгээд.Яаж авсан нь мэдэгдэхгүй цол хэргэмээрээ далайлгаад л болоо.Ламбаагийн баруун гар тэтгэврийн авгай л даа уул шугамандаа

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    23 3 1-Р СУРГУУЛИЙН МЕНЕЖЕР ЗАХИРАЛ БАГШ НАР БОЛ ДААМ ГАРНА ДАА ХАВАР НАМАР БОЛ МӨН 93 11 ГЭД Л

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Их сургуулийн захиралууд ч адилхан юм биш үү Ахмад туршлагатай багш нараа халаад л....

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    bga shuu

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    Дээрх ёайд дарга нарын үед Кембриж мембриж гээд үлгэр ярьсаар бүх шатны сургууль сургууль биш болжээ. Монгол Улсын Их сургууль юм бол монгол хэл соёлын бие даасан салбаргүй болсон гэдэг үнэн бол яанаа. Монгол уран зохиолын хичээл хасна гэж бөөн юм болоо биз дээ. Тэгээд Манлайлал гэдэг хичээл орж бай

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 22/

    23 dugaar surguuliin zahiral bagsh nar hetsvv dee boon daramt mongo

    Хариулах