Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 22
・ 1
Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа хийжээ. Академич Н. Баасанжаваар урдирдуулсан туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх болно.

Дашрамд мэдээлэхэд дэлхий дахинд хүний зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний донороор тархи эргэшгүй өөрчлөлтөд орсон бусад эрхтэн тогтолцоо нь зохиомол удирдлагаар хэвийн ажиллаж байгаа тохиолдлыг сонгодог байна

Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос 3 хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 4 хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм.
Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг 6 удаа хийж, бөөрний өвчтэй 12, элэгний өвчтэй 1 хүний амийг аварчээ. Харин энэхүү технологийн үр шимийг олон түмэнд хүргэхэд эрхтний донорын ариун үйлсийг дэмжих иргэдийн оролцоо чухал байдаг байна.
Монгол улсын эрүүл мэндийн яамнаас санаачлан зохион байгуулсан "Эрүүл амьдрал" үзэсгэлэн 2017 оны 13-14-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа. "Эрүүл амьдрал" үзэсгэлэнгээр дамжуулан улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, эко хүнс нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд, фитнес, иог, спининг болон спортын үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний газрууд оролцож ард иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, мэдлэг мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг өглөө.
Тус өдөрлөгөөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг дараах чиглэлээр: зүрх судас, нүд, дотоод шүүрэл, сахар, хоол боловруулах, чих хамар хоолойн эмчийн зөвлөгөөг өгч, нүдний хараа шалгах, сахар үзэх шинжилгээ, цусны даралт үзэх, амилуулах суурь тусламжийн "Хүүхэд болон насанд хүрэгчид хахсан үед авах арга хэмжээ" сургалтыг зохион байгуулж нийт 1000 гаруй хүн хамрагдлаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.