Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 23
・ 1

Хэрлэн голын усны чанарыг тогтоох судалгааг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтран эхлүүлээд байгаа ажээ.Тэд төв аймгийн Мөнгөнморьт сум, Таалчийн Дэлгэрэхийн, Буурал ахын, Их ахын, Богдийн нарийн сайхны, Богд Яны, Хойд Хориудын, Хэрлэн гол гэсэн чиглэлд уг судалгааг хийж байгаа аж. Энэ хүрээнд нийт 14 гол, нэг булгийн усны чанарыг судалсан байна.
Судалгааны явцад судлахаар төлөвлөсөн 14 голын хоёр нь ширгэснийг тогтоожээ. Судалгааны багийнхан дээрх голуудаас ус мөсний дээж авсан бөгөөд усны хүчиллэг, цахилгаан дамжуулалт, эрдэс бохирдол зэргийг тогтоож, зөвлөмж гаргахаар болсон ажээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.