Сургуулийн захирлуудын даам гардаг үе эхлэв үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 23 ・ 1

Их дээд болон дунд сургуулийн захирал тэр бүү хэл цэцэрлэгийн эрхлэгч нарын мөнгө олдог, баяждаг үе хэдийнэ эхэлчихсэн бололтой. Өөрөөр хэлбэл, улсын чанартай их дээд сургуульд орох нь ямар ч аавын хүүгийн хүсэл мөрөөдөл байдаг ч эрдэм чадлаар орох боломж тун хос болсон цаг. Хэн толгой сайтай нь улсын сургуульд элсэн орох боловч ядуугийн зовлон хэцүү. Гайгүй сургуульд хүүхдээ өгөхийн тулд заавал авлига өгдөг бараг бичигдээгүй хууль боллсон байна. Бага анги цэцэрлэгээс нь эхлэн ийм тогтолцоотой болгосон болохоор нэлэнхүйдээ чанарын асуудал муу болчихож байгаа юм. Ийм байхад хүүхдүүд яаж сайн сурахыг эрхэмлэж, яаж ирээдүйд сайн багш болох билээ. Ямартай ч дунд сургуулиуд болон цэцэрлэг зарим их сургуулиуд мөнгөр оруулах хүүхдүүдээ бүртгээд эхэлсэн байна шүү. Өөрөөр хэлбэл сургуулийн захирлуудын даам гардаг үе эхэлчихсэн бололтой. 

Мөн хувийн их, дээд сургууль, коллежийн мэргэжлийн баримжааг харахад нийт суралцагчдынх нь 83.5 хувь нь бизнесийн удирдлага, хууль зүй, хүмүүнлэгийн ухаан, нийгэм, эдийн засгийн ухаан, багш, сурган хүмүүжүүлэх ухаан зэрэг чиглэлээр суралцаж байна. Эдгээр мэргэжлийн хувийн сургуулиуд ихэсч байгаа нь сургалтын өөрийн өртөг багатай холбоотой. Гэтэл техник, технологи, баялаг, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт хувийн сургууль ховор. Хувийн их, дээд сургууль, коллежуудын тоо хэмжээ дэлхийд байхгүй рекордыг тогтоогоод байгаа. Энэ нь мөн л боловсролын чанар муудах бас нэг шалтгаан. 

За энэ ч яахав авлигатай тэмцэх газар хүртэл энэ салбарын авлигы хянаж боловсролын чанарт анхаарах хэрэгтэй байх.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: