Эмэгтэйчүүд бүтэн нүцгэлж жагсана гэв

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 23 ・ 4

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр Сүхбаатарын талбай дээр хагас нүцгэлсэн гурван эмэгтэй жагсаал зохион байгуулсан билээ. Харин тэд энэхүү тэмцлийнхээ үргэлжлэл болгож зургадугаар сарын 1-нд буюу “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” бүтэн нүцгэн байдалтайгаар жагсана гэдгээ өнөөдөр хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ. Учир нь тэд оффшор, авлигад идэгдсэн улс төрийнхний гадаадад байгаа хөрөнгийг эх орондоо буцаан төвлөрүүлэхийг шаардаж байгаа ажээ. Тэд өнгөрсөн хугацаанд УИХ-ын дэд даргад Ц.Нямдоржид албан бичиг хүргүүлэн, хууль зүйн салбарт ажиллаж байх хугацаандаа авлигатай тэмцэлгүй, ийм хэмжээнд хүргэсэн тул тайлбар өгөхийг шаардсан юм байна.

Тэд хэлэхдээ “Энэхүү шаардлагын хариуг өдгөө хүртэл ирүүлээгүй байгаа тул бид тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл шаардлагынхаа хариуг хүлээж, хэрэв шаардлагын хариуг ирүүлэхгүй бол олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бүтэн нүцгэлэн жагсана. Учир нь ээжүүд бид үр хүүхдүүдийнхээ, эх орныхоо ирээдүйн төлөө л аргаа барсандаа ийм үйлдэл хийж байна” хэмээн тайлбарлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 23/

    Demjij baina

    Хариулах
  • саран / 2017 05 сар 23/

    Хэний гар хөл гэхээсээ илүү тэмцэл гэдэг бол бүх нийт ард түмний төлөө ард түмний ядууралын бас нэг шалтаг болж байгаа оффшор бол маш хэцүү амархан алдааг нь олж болох ч буцааж авна гэдэг бол алдсанаасаа хэцүү гэдэгийг бодох хэрэгтэй

    Хариулах
  • зочин / 2017 05 сар 23/

    хэн нэгний гар хөл болж тэнэгтэхээ боливол таарна

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 23/

    Чааваасдаа,хэн нь хэнийхээ талаар хариу өх билээдээ._

    Хариулах