Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 24
・ 1

Улаанбаатар хотын төв талбай, НЗДТГ-ын байрны гадна ил задгай бие засаж буй хоёр гадаад иргэний зураг фэйсбүүк, твиттерээр цацагдаад байсан билээ. Тиймдээ ч уг зургийг харсан иргэд ихээхэн бухимдаж, эгдүүцэж байлаа. Ингээд цагдаагин байгууллагад дуудлага өгсөн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид эрэн сурвалжлан, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан гадаадын хоёр иргэнийг захиргааны хэрэг бүртгэлт хийж, шүүхэд шилжүүлжээ. Шүүхээс Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуутус бүрийг нь 15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан ажээ.
Зөрчил гаргасан гадаад иргэд тус өдөр "Улаанбаатар марафон 2017" Олон Улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт иржээ. Улмаархэлмэрч, хөтөчгүй явсан тул бие засах газар ололгүй, ийнхүү бие зассан хэмээн хэлсэн байна.Мөн өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Монгол Улсын иргэдээс уучлал хүсч байгаагаа цагдаагийн байгууллагаар дамжуулан хэлжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.