
Хүүхдийн зуслангууд дунд сургууль амрахтай бараг зэрэгцээд хүүхдүүдээ хүлээн авна. Зуслангийн эгдүгээр ээлжийн хүүхдүүдээ ирэх сарын эхээс эхлээд авах ажээ. Гэхдээ ихэнх нь 10-наас 12-ны өдрүүдэд эхний ээлжийн хүүхдүүдээ авах юм билээ. Энэ жил нийслэлийн ногоон бүсэд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаас гурав нь шинээр байгуулагдсан зуслан аж. Зуслангийн нэг ээлж долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь өдрийн 23-25 мянган төгрөг байх юм. Зусланд амрах эрхийн бичгийг энэ сарын 25-аас Улаанбаатар чуулгын байранд худалдах юм байна.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.