Ядуу амьдралыг сурталчлахаа больё

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 24 ・ 10

Ядуу амьдралыг сурталчилж, нийгмийн сэтгэлзүйг бараан болгохоо больмоор юм. Саяхандаа Цагаандарь хэмээх бүсгүй өөрийн хоёр хүүхэд, нэг төрсөн дүүтэйгээ гэрийнхээ буурин дээр нөхөртөө хаягдсан. Ядуу зүдүү ажилгүй анхиагүй байна хэмээн буяны байгууллага гар сунгасан. Буяны байгууллага ч гэждээ нэг хүн туслачихагүй тэр мөнгө нь сайхан сэтгэлт ард түмний халааснаас л гарсан мөнгө. Үүнийг зарим нь бэлэнчлэх сэтгэлгээнд сургалаа, ядуу амьдралыг сурталчлах буруу гэж байсан бол зарим нэг нь ядарсан нэгэндээ туслах ёстой, хэмээн эсэргүүцэж байв. Үнэндээ бол аль аль нь л зөв бодол. Ингээд байж байтал саяхан нэгэн эмэгтэй мөн л гараашинд амьдарч байна хэмээн тусламж, хүсч зарим нь түүнийг өрөвдөн хамаг зураг мэдээллийг нь нийтэлчихсэн байна лээ. Хүн ядуу ядарсан байж болно. Бусдадаа туслах хэрэгтэй.

Гэхдээ ядуу амьдралд моод мэт, ядуу байх нь албатай юм шиг ядарсан хүнийг өрөвдөх ёстой ч юм шиг зүйлийг нийгмийн сэтгэлзүйд тулган шаардаад байна уу гүй юу. Уг нь амжилтанд хүрсэн, баян, сайхан сайн ажиллаж байгаа хөдөлмөрч хичээл зүтгэлтэй хүмүүсийг сурталчивал арай дээр биш юм уу.

Цаашид ийм байдалтай байвал ядуу байх нь байх ёстой үзэгдэл мэт болоод манайхан улам л залхуу, арчаагүй, анхиагүй болох магадлалтай шүү дээ. Уг нь бол эмэгтэйчүүд нь хэнтэй гэрлэж, хэдэн хүүхэд төрүүлэх, хэзээ суралцаж, хэзээ ажиллах яаж амьдрахаа төсөөлөн тооцоолж чаддаг байж болно. Гэхдэ эхүний амьдрал л болсон хойно тооцож, төсөөлөөгүй хүнд хэцүү зүйл тохиолдож болно. Энэ нь ихэнхдээ өөрийн сонголтоос биш гэнэтийн бусдын хүчин зүйлээс байх тохиолдол бий. Харин өөрийнх нь ухаанаараа сонгосон хань, ажил амьдрал нь бүтэлгүйтэж орвонгоороо эргэвэл бусдын гэхээсээ илүү түүний буруу болж таарна. Өөрийнх л сонголт шүү дээ. Энэ мэтчилэнгээр хариуцлагыг өөрөө ёстойгоо ухамсарлан, өөр өөрийнхөө амьдралыг бусдад төвөг болохгйүгээр, бусдын гар харлгйүгээр, ядаж л бусдын сэтгэлзүйд хар бор энерги түгээлгйүгээр аваад явчихвал гоё. Бүх хүн ийм байхад монгол улс асуудалгүй хөгжинө. Харин эсэргээрээ ядуу амьдралыг сурталчилан өөгшүүлж, зүгээр суугаад ангайж байхад нь амруу нь хоол хийгээд байвал хоол олох аргаа бодож олж чадахгйү шүү дээ. Загас барьж өгснөөс загас барих аргыг зааж өг гэж үг бий. За яахав аль ч улсын аль ч нийгэмд байдаг л зүйл бол ядуу амьдрал, алдсан оносон нэгэн буюу хэцүү болохгүй асуудлууд. Харин үүнийг хөөргөж, сурталчилж, түгээж өөгшүүлж байга хүмүүсть их асудал бий. Сошиалчид болоод хэвлэлийнхэн гоё зүйлийн тухай бичиж, гоё юмыг санаачилж, гоёыг түгээж нийгмийг гоё соён гэгээрүүлээд гоё амьдарч нийгмийг соён гэгээрүүлэлдээ. Бусад чинь гоё зүйлийг уншиж, сонсож харах хүсч байна шүү дээ. Гоё сайханд дургүй хүн гэж хорвоогийн хаана ч байхгүй биз дээ.

Г.Наран  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 25/

    Нарангийн зөв шүү дээ.Манайхан бэлэнчлэх дуртай,ноён зантай. Ажил хийвэл ам тосдоноо гэж...Залхуугийн гадаа түлээгүй Залигдгийн гэрт хоолгүй ээ гэж.......

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Нэрийг нь харахаар эмэгтэй сэтгүүлч бололтой. Чи хүнийг хайрлах сэтгэл алга уу? Хүмүүс тусалж байхад чамайс юу унаад байгаа юм бэ?

    Хариулах
  • T / 2017 05 сар 24/

    chi odoo yu yariad baigaaiin.naad chini arga ni tasraad tuslamj guij bga.tegvel ed nariig hae yaduu bolgood bauoigaaiin.tur zasgiinhan ajliin bair hahtal ni bii blgohgui bol naaduul chini uchraa olohgui bn shuu dee.tusalj demjij ajiltai bolgood ugchuuch6humuusiig.tegee l boloo sh d.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    Манайхан гадна дотны дуурайх юмаа дуурайхгүй дуураймааргүй хэнд ч хэрэггүй юмыг хэт их дэвэргэн дуурайх нь газар авчээ,ухаандаа хоёр өвдөг нь ил гарсан,уранхай өмд өмсөх,хамаг л биен дээрээ элдвийн юм шивүүлэж могой шиг эрээн биетэй юм явцгаах зэрэг нь хэнд хэрэгтэй юм бэ? одоо охид эмсүүд бүгд шаху

    1
    Хариулах
  • zochin / 2017 05 сар 24/

    yaas unen. jishee ni korea kinog har dandaa bayan humuusiin tuhai, tegj baigj niigmiin setgel zuig uudrug bailgana.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    yag unen, sanal niilj bna, ter pruis shatchlaa geed l mungu ugtsguuguud l, bi yaduu bna geed l hed live hiigeed l urlagiin surguuli unegui surgay ch geh shig, bolj butehgui baigaa ch uuruu zutgeed bolohguigee nuugaad yavj baigaa humuus baihad ner nuuree ulandaa gishgen uruvduuleh jujig togloson humu

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 24/

    vnheer tuslah hvmvvsd tusalj l baig chi tuslahgvil bhgvi vu unchin uruusun tulj tvshih ah dvvgvi nvalh hvvhdvvdtei hvmvvsd tuslah ni zub niigem saihan bol bas uur

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 24/

    vnheer tuslah hvmvvsd tusalj l baig chi tuslahgvil bhgvi vu unchin uruusun tulj tvshih ah dvvgvi nvalh hvvhdvvdtei hvmvvsd tuslah ni zub niigem saihan bol bas uur

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 24/

    vnheer tuslah hvmvvsd tusalj l baig chi tuslahgvil bhgvi vu unchin uruusun tulj tvshih ah dvvgvi nvalh hvvhdvvdtei hvmvvsd tuslah ni zub niigem saihan bol bas uur

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 24/

    zuv

    Хариулах