Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 24
Замын цагдаагийн албаны дуудлага мэдээллийн төвд өчигдөр зам тээврийн ослын нийт 243 дуудлага бүртгэгджээ. Осол, гарсны улмаас 15 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Дэнжийн мянгын гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 9 настай М-г мөргөж гэмтээгээд гэрт нь хүргэж өгөөд явжээ.
Мөн орон нутагт, Увс аймгийн Түргэн сумын нутаг Рашаант гэх газар асфальтан замд ВАЗ-21099 маркийн К жолоочтой автомашин онхолдож зорчигч М,Б нарын хоёр хүний амь нас хохирсон хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.