Соёмботой уулыг ухсан компанын зөвшөөрлийг цуцалжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 24

Соёмботой уулыг ухсан асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийлээ. Яамнаас хууль бусаар газар ухсан иргэний газрын зөвшөөрлийг нь цуцалсан гэв.

Тус яамны Тусгай хамгаалалтын газрын дарга нь мэдээллийн үеэр ярихдаа "Зайсангийн 14-р хорооны эцэст Үндэсний их сургууль, Универсаль политекникийн коллежийн гурван га газрыг цуцалсан талаар оюутнууд жагсаж, энэ байдлыг эсэргүүцэж байсан. Тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж өмчлүүлдэггүй. Тусгай хамгаалалтын газарт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулдаг. Түүнээс биш их, дээд сургууль барих эрхзүйн зохицуулалт байхгүй. Эдгээр компаниуд эко сургууль барина гэж ярьж байгаа. 2001 онд 40.1 га-г энэ газарт олгосон байдаг. Нийслэлтэй ярьж байгаад 3 тэрбумаар нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөд аялал жуулчлалын зам харгуйг тохижуулах ажил хийгдсэн. Энэ тушаал тавдугаар сарын 16-нд гарсан.
Дараагийн асуудал бол Соёмботой уулыг ухаад байна гэсэн асуудал. Энэ нь 2016 онд Н.Батцэрэг сайдын үед таван иргэнд олгосон газар байгаа. Эдгээр нь ТҮЦ компаниудаар шилжээд очсон байдаг. Энэ газрыг өчигдөр тушаал гаргаад цуцалсан. Үүнийг өнөөдөр хэвлэлээр зарлана. Үүнтэй холбоотой газар ухсан компаний удирдлагуудтай уулзсан. Тэд энэ газрыг хэвийн байдалд буцаж оруулъя гэсэн. Бид шүүхийн тогтоол шийдвэр гарвал тэр дагуу арга хэмжээ авна. Тэнд угаалгын газар барьсан байсан" гэлээ.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх