Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 05 сар 25
・ 9

“Тэди” төвд утас сонирхож явсан нэг эмэгтэйд бага насны нэгэн охин “Эгчээ бид нарыг хулгайлчихлаа. Авраарай. Машинд надаас гадна зөндөө хүүхэд байгаа” гэж хэлсэн аж. Уг эмэгтэй мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандсан байна.
Хүүхэд хулгайлсан гэх этгээд дөрөвдүгээр ангийн гурван сурагчийг "Гоё юм авч өгнө" гэж хэлээд сургуулийн ойр орчмоос нь дагуулан явжээ. Охидын нэг нь бие засахыг хүссэн тул "Тэди" төвийн бие засах газарт дагуулан ороод охидын зургийг дарж, "Wechat" ашиглан хятад үсгээр хүмүүстэй харилцаж байхыг нь "Тэди" төвийн ажилтан анх харсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээллээ.
Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. Хулгайлагдсан гэх хүүхдүүдийн эцэг эх цагдаагийн хэлтэст очжээ. Хүүхэд хулгайлсан эмэгтэй ноорхой хувцастай хятад хүн байсан бөгөөд бусадтайгаа чатаар харилцаж, охидын зургийг дарж, тэдэн рүүгээ явуулж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.