Тулх

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 05 сар 27 ・ 12

 

 

Миеэгомбын Энхболд гэдэг нэр Монголын их улс төрд 1998 оноос дуулдаж эхэлсэн. Тэгэхэд тэрбээр олон нийтэд танигдаагүй ч, намын залуусын дотроос тууштай, хичээнгүй, нэлээд хэрсүү төлөвшлөөрөө чамбай бэлтгэгдсэн ахмад, дунд үеийнхэндээ аль хэдийн ойшоогдчихсон залуу явж. Ийнхүү Нийслэлийн нэгэн дүүрэгт дунд төвшний төрийн алба хашиж байсан залуу улсын нийслэл Улаанбаатар хотын жолоон дээр Ж.Наранцацралт агсны орыг залган суусан нь 1998 оны сүүлч, 1999 оны эх байв. 34 настай М.Энхболд тухайн үедээ дэлхийн нийслэлүүдийн хамгийн залуу захирагчаар тодорсон. Хотын даргаар ажиллах долоон жилийн хугацаанд тэрбээр олны танил болсон ч хувь хүнийхээ хувьд хэн бэ, улс төрд амжилтад хүрсэн нууц нь юу болох талаар олон нийтэд мөн л дэлгэгдээгүй юм.    

Хэрэв М.Энхболд үнэн чанартаа хаалттай, явуургүй санаатай, аль эсвэл улс төрд байж л байдаг хэвшмэл нэгэн байсан бол нэг удирдагчаас нөгөө удирдагчийг угтан, хувьсан өөрчлөгдөж байсан МАХН-ын хөдөлгөөн дунд түүний гэх орон зай үлдэхээргүй байв. М.Энхболд 2005 онд болсон МАХН-ын Их хурлаар намын даргаар сонгогдож, тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Энхбаярын оронд нөхөн сонгуулиар Улсын Их Хурлын гишүүн, залгаад Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайд болсон. Тухайн үед Н.Энхбаярын оронд хэн очихыг МАХН шийдэхдээ түүний залгамжлагчийг хүлээгээгүй, харин эсрэгээрээ шинэ дүр төрхийг эрэлхийлсэн юм. Ийнхүү мөнөөх хэрсүү нөхөр намын гишүүдийн шинэ сонголт боллоо. М.Энхболд ингэж олны өмнө ил гарч, хүмүүс түүнээс ямар нэг ойлгомжтой дүр шаардаж эхэллээ.  

Улстөрч хүнийг тойрч гардаггүй уналт босолтын он жилүүдийг ч тэр туулсан. Намынхаа “элсний босогчид”-ын идэвхтэй явуулгаар 2007 оны аравдугаар сард МАХН-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байсан нь үүний жишээ. Хэрэв тэр өөртэй нь өрсөлдсөн С.Баяр шиг уран илтгэгч, нийгмийн хүсэн хүлээж буй үгсийг онцгой мэдрэмжтэйгээр жин банг нь тултал тааруулан илэрхийлж чаддаг, олны таашаалыг соронздох урлагт мэргэшсэн лидер байсан бол цөөн хувийн зөрүүтэй ялагдлыг хүлээхгүй байлаа. Энэ бол түүний хамгийн ойлгомжтой бөгөөд бодит дүр төрх.

Эр хүнд “тугал хариулах” өдөр байхад “туг барих” цаг ч эргээд тохиодгийн учир тэрбээр нэрээ хүртэл шинэчилсэн Монгол Ардын Намын даргаар 2013 онд сонгогдож, 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Энэ бол элдэв тайлбаргүйгээр түүнд нам нь, нөхөд нь, гишүүд нь хэр их итгэдгийг нотолсон үйл явдал байлаа. М.Энхболд хэн гэдгээ олон нийтэд үүнээс илүү ил тод, нээлттэйгээр яаж таниулах билээ. Бусдын адил дуу дуулж, хөгжим тоглосноороо нээлттэй улстөрч гэгдэх нь түүний төлөвт угаас үгүй. 

Эвийг эрхэмлэдэг, нөхрийг мартдаггүй нь түүний араншингийн гол өнгө гэлцдэг. Хамт ажиллаж байсан нөхдөө ямар алба тушаал хашдагаас нь үл хамаараад болж л өгвөл дэмжихийг хичээдэг гэх юм билээ. Чухам энэ чанар нь түүнийг олон нөхөдтэй болгосон. “Хотын фракц” гэдэг бол алба, амины аливаа асуудлаар түүний ач тусыг хүртсэн олон мянган хүмүүсийн талархлын бөөгнөрөл гээд хэлчихэд үнэнд ихээхэн ойртох болов уу.

Хүнд “үгүй” гэж хэлэх, бусдыг муулан дорд үзэх хандлагаас зайтай байдаг ийм чанар Монголын улстөрчдөд нэн ховордсон зүйлийн нэг. М.Энхболдыг үнэ цэнэтэй болгодог гол давуу тал нь энэ болой. Зөөлөн аядуу, хатуурхаж ширүүлэх нь бараг үгүй төрөлх араншингаасаа болоод үлбэгэр, сул дорой гэж хааяа хэлүүлдэг, Монгол Улс “Газрын тухай” хуультай болж, газрын харилцаа жинхэнэ ёсоор эхэлсэн цаг үед Хотын даргаар ажиллаж байсны учир “газрын наймаачин” цол хүртсэн зэргийг нь аливаа улстөрчийн замналд заавал тохиодог хөндлөнгийн довтолгооны сүүдэр гэж хэлнэ. Учир нь түүнийг “газрын наймаачин” мөн үү, биш үү гэдгийг шүүсэн шүүхийн байгууллагын олон удаагийн дүгнэлт “биш байна” гэсэн байдаг юм билээ. 

Миеэгомбын Энхболд бол нэг талаасаа тулхтай, нөгөө талаасаа аядуу зөөлөн улстөрч. Бүхний түрүүнд дуугарч, юм бүхэнд оролцох гэдэггүй, сайн муу үгийг шүлсээ үсэргэн шидлээд байдаггүй, өөртөө үндэсний баатрын дүр бүтээх оролдлого хэзээ ч хийдэггүй энэ хүнийг хамгийн товчоор тодорхойл гэвэл ТУЛХТАЙ гэдэг үг л зохино. 

http://www.ub.life/p/7663

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 05 сар 30/

    Ene ner dewshigchdees hamgiin shaardlaga hangaj bui hun

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 29/

    Turd, ulsad nasaaraa ajillasan, turshlagatai, gadaad hariltsaanii tushig tulguur huniig erunhiilugchuur songoh estoi bus uu? Alsiin haraa ni hurtel uur baih bailgui de.

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 28/

    2016 oni ih hurliin songuuliin MAN-iin ylalt Enhboldin er chadal bish AN-in muu ajillsnii dun baihaa. AN ingtlee muu ajillaagui bol ard tumen MANruu ingej hanrahgui bh blaa.

    Хариулах
  • zochin / 2017 05 сар 28/

    odoo ene ih hurungu hund gai awchirnuu ghees sain ym awchirahchgui. nemj ym tsugluulah geed yah we.uldsen nas hed ch bileede. odoo neg saihan ard tumen uls ornihoo tuluu ajillaj uurtuu jaahan buyn uildwel urid nasni nugel nimgereh biz.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 28/

    За яамайдаа,монголд байтугай хорвоод ховорхон энэ хүн манай оронд төрж,манай нам олж харж өсгөж өндийлгөж улмаар ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь ямар их аз вэ?ёстой бурхан л биднийг харж тэтгэсэн хэрэг,дээрхи танилцуулгыг бичсэн сэтгүүлчид магтаалын ганц ч сайн үг үлдсэнгүй,бид магтах гэхлээр хамаг

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 27/

    М. Энхболд төрд насаар ажилласан. Одоо хөрөнгийнхөө эх үүсвэрийг ард түмэндээ тайлбарлах ёстой. Зөвхөн адуу гэхэд 900 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн мэдүүлэг байгаа. ТӨР бараадаж баяжих боломж байна уу?

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 27/

    Manai aaviin angin and. Angiaa ch terguulegch olniig manlailagch bsan gdg. Zudersen negendee tuslaj bas l hunii sn ni bsan gdg shuu.

    Хариулах
  • Zochin / 2017 05 сар 27/

    olon jil uls toriin haluun togoond chanagdaj deer zergiin shiidver gargahad beltgegdsen mundag hun shu

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 27/

    М.Энхболдын хэлж байгаа үг, биеэ авч яваа байдал нь төрийн хүний шинжтэй санагддаг. Гэр бүлийн хүмүүжил сайтай, одоогийн гэр бүл нь тогтвортой, суурь сайтай, чадалтай улс төрч л дөө.

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 27/

    Demjij baigaa shuu

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 27/

    Юмны учир мэддэг, арай ухаантай, буурь суурьтай хүмүүс нь М.Энхболдыг дэмжээд байгаа харагдаж байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн босго маш нам байгаа. Харин МАН-ны М.Энхболдын хувьд намаа удирдаж үнэмлэхүй ялалт байгуулаад, засгийн газар нь эдийн засаг гэрэл гарган ажиллаж байгаа. Тэгэхээ

    Хариулах
  • Зочин / 2017 05 сар 27/

    МАН эв нэгдэлтэй гэдэг нь харагдаж байна. МУ-ын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабанди гуай дэмжихээр ирж сайхан үг хэлж байгаа харагдсан. Улс орны хөгжил, ард иргэдийн амьдрал ийм дээсэн дөрөөн дээрээ байгаа үед нэг намаар засгаа удирдуулж, эв нэгдлийг хангах нь чухал санагдаад байгаа.

    Хариулах