Байр хямдраад метр квадрат нь нэг сая 200 мянга болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 29 ・ 1

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Мишээл барилгын их дэлгүүрт “Шинэ орон сууц” үзэсгэлэн худалдаа боллоо.  Энэ үеэр  нийслэлд баригдсан шинэ орон сууцны төслүүдийг нэг дор танилцуулсан юм.  МИК АКТИВ АРВАН ХОЁР ТЗК” ХХК 262 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргасан. Ингэснээр найман хувийн зээл олголтыг хэвийн үргэлжлүүлж, санхүүжилт үүсгэх, олгосон зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжүүлэх боломж бүрджээ. Тиймээс үзэсгэлэнд ипотекийн зээлд хамруулна гэх барилгын компаниудын орон сууц борлуулах албууд оролцсон юм. Орон сууцны үзэсгэлэн худалдаанд оролцож буй байрнуудын нэг метр квадрат нь  ихэвчлэн нэг сая 350 мянгаас хоёр сая 500 мянга гэж байна. Харин Хан-Уул дүүрэгт байх ихэнх хотхонууд 2 сая 300 мянгаас дэш үнэтэй байна.  Нарантуулын ард талын Өгөөмөр хотхоны орон сууцнууд өмнө нь нэг сая 450 мянга гэж байсан бол хямдрал зарлаад нэг сая 200 мянга болчихжээ. Хийморь хотхоны хауснууд нэг тэрбумаас 1,1 тэрбум хүртэл үнэтэй байна.

Дээрх үзэсгэлэнд оролцож буй орон сууцны барилгын компаниуд банкны найман хувийн зээлд хамруулж өгөх боломжтой гэж байна лээ.

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2017 05 сар 30/

    Байр хямд баригдах боломж байгаа хөдөө аймгуудад байдал өөр буюу хямд байгаа тэнд өвс ноосоор хотод алт мөнгөөр барилга бариагүй шүү дээ

    Хариулах