Машины татвараа төлөөгүй бол 240 мянгаар торгоно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 29

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа зургадугаар сарын 1-нд дуусна. Харин татвараа төлөөгүй жолооч олон байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан тэднийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ. Тодруулбал, ирэх сарын 1 гэхэд татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. 

Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгвөр торгоно гэсэн Эл арга хэмжээтэй хол- богдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж буй гэнэ. Хэрэв жолооч та харьяа хэлтэстээ өөрийн биеэр очиж татвараа төлөх боломжгүй бол дурын банкнаас данс руу нь төлбөрөө шилжүүлэн, аль ч дүүргийн Татварын албанд очиж баталгаажуулах боломжтой. Ингэхийн тулд төлбөр төлсөн банкны баримтаа авч очиход л болох ажээ.

Г.Нар 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх