Улаанбаатарт 27 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 05 сар 30

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт ихэнх нутгаар өдөртөө хална.

2017 оны 05 дугаар сарын 29-ний 20 цагаас 05 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулааан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө  30-35 градус, бусад нутгаар  шөнөдөө  6-11 градус, өдөртөө 25-30 дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар  шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус,  өдөртөө  21-26 градус, бусад нутгаар  шөнөдөө 6-11 градус, өдөртөө  25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12  метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.

2017 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,    6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 31-1-нд зарим газраар, 2-нд говийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Хугацааны эхээр ихэнх нутгаар өдөртөө халах боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх