Б.Бат-Энэрэл дахин тоглолт хийнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 02 ・ 1

МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч эвлэгхэн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин Б.Бат-Энэрэлийн эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт энэ сарын 20-нд болсон.

Тэгвэл бяцхан дуучин Б.Бат-Энэрэл энэ сарын 10-нд 19.00 цагт “UB palace”-д дахин тоглолт хийхээр болжээ. Сонирхуулахад тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Мөн орон нутгаар аялан тоглолт хийх аж. 

 

  • Зургадугаар сарын 11-нд Зүүнхараа

 

  • Зургадугаар сарын 12-нд Сэлэнгэ

 

  • Зургадугаар сарын 13-нд  Дархан

 

  • Зургадугаар сарын 14-нд Эрдэнэт хотод тус тус тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.

 

Г.Тэгшсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 02/

    Beletiig ni avah gd ochihoordotor ni bgv gafaa ni hbmvvs 35000r zaraaf zogsoge bna

    Хариулах