Дамбын Хишигжаргал: Хулхи эх орончид би дургүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 05 ・ 20

Тод манлай уяач, “Модун Хаан” группийн ерөнхийлөгч Д.Хишигжаргалын нэр ахиад л хэвлэлийн хуудаснаас салахаа болив. Өдөр тутмын зарим сонин болон мэдээллийн сайтуудад малын халдварт өвчний вакцин нийлүүлэлттэй холбоотой дуулианд холбоотой гэж түүнийг бичжээ. Гэвч энэ буруутгалыг “хэргийн эзэн” Д.Хишигжаргал юу гэж ярихыг сонирхъё.

 

-Чанаргүй вакцин нийлүүлсэн талаар ярилцлага, нийтлэл, төр засгийн удирдлагуудад хандсан ил захидал хэвлэлээр нэлээд гарлаа. Таны нэр ус, оролцоотой компани ч тэнд дурдагджээ. 2014 онд зарлаж дүгнэсэн тэр тендерийн талаарх таны байр суурийг сонсмоор байна?
 
-Тийм, тэр чинь 2014 он. Х.Баттулга сайдаар нь ажиллаж байх үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан тендер л дээ. Хэд хэдэн компани, тэр дунд миний хөрөнгө оруулалт, хувь эзэмшилтэй “Цагаан залаа агвент” компани тэр тендерт нь оролцсон, шалгарсан. Яамтай байгуулсан гэрээний дагуу Оросоос чанарын шаардлага хангасан вакциныг тээвэрлэх, хадгалах стандартынх нь дагуу авчирсан. 

Хүйтний улирал болохоор Оросоос тусгай зориулалтын онгоцоор авчирч байсан юм даг. Гэрээний нөхцөл ч тийм. Х.Баттулгыг ийм бантан зуурахыг нь мэдэж байсан юм шиг чанар, гарал үүслийг нь тодорхойлсон хамаг бичиг баримтыг нь хадгалж байсан нь зол болж байна.
 
-Ямар “бантан зуурсан” гэж? Танай компанийн нийлүүлсэн вакцин чанаргүй байсан юм биш үү?
 
-“Цагаан залаа агвент”-аас гадна өөр нэг компани тэр тендерт шалгардаг юм. Сүүлд сонсох нь ээ,сайд Х.Баттулгын халаасны компани юм билээ л дээ. Манайх Оросоос, тэднийх Хятадаас вакцин нийлүүлсэн. Манайх онгоцоор, тэднийх чингэлгээр, төмөр замаар тээвэрлэж оруулж ирсэн. Зүгээр л зориулалтын бус, манайхны контейнер гээд байдаг төмөр чингэлэг шүү дээ. Тэр нь хөлдчихсөн. Тухайн үеийн телевизийн сурвалжилгын бичлэг, баримттайгаа байгаа. Бүр чингэлэг дотроо хятад вакцинаа гэсгээх гээд гал түлээд сууж байсан улс шүү дээ. Манай улсууд баримтжуулаад авсан байдаг юм.

“Ингэж болохгүй ээ. Энэ чинь монгол малд тарих вакцин. Мах, сүү, арьс үсийг нь монгол хүн, Монголын ард түмэн хэрэглэнэ шүү дээ” гэхэд “Танайх өөрийнхөө вакцинтай нийлүүлээд орон нутагт тараа, малчдад хүргэ” гэж байгаа юм. Би арай ч тэгтлээ элийрчихээгүй байна. Наанадаж компанийн нэр хүнд гэж юм бий. Цаанадаж, адуу малд ойрхон, уяач хүн, зүгээр монгол хүн байж яаж тэгж буяндаа бузар хийх юм бэ. Энэ тухайгаа ч хэвлэл мэдээллээр хэлж ярьсан. Би нэг сайд байтугайд нь амаа үдүүлчихээд монгол мал, монгол хүн хоёрыг хордуулж чадахгүй л гэсэн.
 
-Тэгээд тэр чингэлгээр Хятадаас ирсэн хөлдүү вакцин хаачсан юм?
 
-Хөдөө орон нутаг руу дахиад л шөнө дөлөөр, ахиад л зориулалтын бус тээврийн хэрэгсэл буюу энгийн бүхээгтэй машинаар зөөж хүргэсэн байна лээ. Х.Баттулгын шахалтаар манай вакцинтай хольж тараасан гэсэн. Одоо ерөнхийлөгчийн сонгуульд мань хүн нэр дэвшчихээд, тэр булай нь илэрч яригдана гэхээс яс нь хавталзаж яваа юм байлгүй. Ойроос намайг уяаны нохдоороо барьж ноцуулах санаатай, хэвлэлээр том том ил захидал гаргуулаад байх шиг.
 
-Мялзан төст халдварын вакцин тараасан баруун бүс нутагт энэ өвөл дэлхийд ховор монгол бөхөн ихээр хорогдлоо. Одоо цөм сүрэг эргэн сэргэх үү, үгүй юу гэдэг дээр тулаад байна. Зөвхөн мал сүрэг, хүн амын эрүүл мэндээс гадна даян дэлхийн асуудал юм биш үү?
 
-Яг наад асуултаа Х.Баттулгад тавьчих хэрэгтэй байгаа юм. “Хэл, хил мал, гуравтайгаа байхад хэн баян бэ?” гэж асуугаарай. Би яах вэ, алдаж эндэж явсан намтартай, Халхын нэг эр хүн. Гэхдээ надад монгол малд хор шахаж, монгол хүнд хог идүүлэх сэтгэл яагаад ч төрөхгүй ээ. Тэр хог болсон, хор болсон чанаргүй вакциныг нийлүүлэхэд оролцсон бол очих ёстой газар нь очихоос айгаад байх юм алга.

Адуу малдаа хор шахаж, ард түмнээ хуурч ашиг олбол алдас болно. Харин өөрийгөө нэг их сүр бараатай эх оронч болгон сурталчлаад байгаа хүн маань ийм бузар юманд хуруу гараа дүрчихээд “Хөөе, хулгайчийг бариарай та минь” гэж түрүүлж өндөлзөөд байгаад л дур гутаж байна. Хулхи эх орончид би дургүй, телевиз, сониноор эх оронч царайлдаг этгээд тендер мөнгөн дээр өөр нүүр гаргадаг. Ер нь Баттулга улс төрчид дундаа атаман болчихдог юм байгаа биз. Жинхэнэ атаманууд дунд бол улс төрч царайлдаг шүү дээ.
 
-Та нэлээн бухимдуу байх шиг байна. Гэхдээ чанга үгнээс илүү баримт л таныг зөвтгөх байх? 
 
-Нэг хоёр удаа бичүүлбэл би тоохгүй л дээ. Тэгсэн чинь хоёр, гурав, дөрөвдүгээр сар гээд ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам улам идэвхтэй дайрч гүтгээд байхаар нь эхлээд гайхсан, одоо учир нь тайлагдаж байх шиг байна. Түрүүн хэлсэн, хөдөлшгүй баримтууд нь надад байна. Зах зухаас нь чи аваад яв. Нөгөө цахиур Төмөрийн “Олны газар зүүж яваарай” гэдэг шиг олон түмэнд үзүүл, хамаагүй.

Оросын мал эмнэлгийн хяналтын алба, улсын бүртгэл, бас тохирлын гэрчилгээ нь энэ байна. Ер нь бол Х.Баттулгыг сайд байх үед Мал эмнэлгийн газрын дарга Болортуяа, мэргэжлийн хяналтын байцаагч Саруултуяа гээд малын эм, вакцинтай холбоотой мафи маягийн сүлжээ байсан. Тэд л ард нь байгаа. Ам нээснийх Х.Баттулгад хандаж нэг юм хэлье. Надад ярих юм байгаа. Энийгээ хэнээр ч заалгахгүй хэлнэ ч гэж бодож байгаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

20 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 07/

    Энэ одоо дутаа ямар нэртээ гэж чамайг тоохын хол яв

    Хариулах
  • Эрэмгий / 2017 06 сар 06/

    Халхын гайгүй эр хүн юм байх гэу бодсон чинь нэг муу улс төрчийн янхан нь болж явах гэж дээ.Иймхэн юман дээр нэр нүүрээ баасдмааргүй юм.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Мэлгэрийн нөгөөдөхийг долоож амьдардаг нэгэн. Бас сайн найз нь гэсэн шүү, ха ха ха

    Хариулах
  • саран / 2017 06 сар 06/

    морио л миеэ та 2 мэд ард түмэн бол арай гялгарданаа аан тийм үү үгүй юу

    Хариулах
  • саран / 2017 06 сар 06/

    морио л миеэ та 2 мэд ард түмэн бол арай гялгарданаа аан тийм үү үгүй юу

    Хариулах
  • саран / 2017 06 сар 06/

    морио л миеэ та 2 мэд ард түмэн бол арай гялгарданаа аан тийм үү үгүй юу

    Хариулах
  • Enkhe / 2017 06 сар 06/

    Hishgee gedeg chin guilagchin garaltai gesiishu

    Хариулах
  • Nyama / 2017 06 сар 05/

    Man -n pizdaguud eruugiin evgui garuudiig ashiglana geed baisan nuguuduh ni ene lalar baisiimu baastai banid ene hugshin pizdag tuhuuruh heregtei

    Хариулах
  • Hurle / 2017 06 сар 05/

    Ene hulgaich pizda bas yu ve hulgailsan deeremdsen munguu gudraad yavahgui gon gon gej baij nugsaa tasluulahanlde estoi hugiin lalarda moskvagiin tuk deer hurgan deerem hiigeed l yavdag hulgaich baisiin ene baasni harin uyaach gej yu baihav battulga erunhiilugch nolood eniig nasaar ni shorond shaah

    Хариулах
  • gutalchin / 2017 06 сар 05/

    hulgaich hulgaichdaa tuslaj bgaa tsarai n

    Хариулах
  • зочин / 2017 06 сар 05/

    Уяачдын ходболны ерөгхийлөгчөө өмөөрч байгаа царай нь

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    Энэ хулгайч юу юм хаан юм уу.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    Хятадын эрлийзийн хошного долоож амташсан муу өгөр хулгайч.Энэ хүнийг монгол хүний тооноос хасах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    Дамбын Хишигээ ингэх хүн биш ээ

    Хариулах
  • Manan-l gargaj bolohgyi syy!!! / 2017 06 сар 05/

    Manan-g gargaj bolohgyi sdee!!!!!minii ard tymeen?....

    Хариулах
  • Bayraa / 2017 06 сар 05/

    mongol hvmvvsiig taltcuulj turhirj bgaa hvmvvs hol yvahguildee haaa yvsan gazaraa bantan hutgal baidag bolovsrol medleggui tuushtai bish hvmvvsees aij bna bolih hergeti shude

    Хариулах
  • Ganbaatar / 2017 06 сар 05/

    Battulga medtiin eh oronch zarailchaad dandaa erh medliin tuluu yuuch hiihees butcahgui baliar yumnuud icheesei

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    Маныханы нөгөө алдарт бичлэг дээр гарсан эвгүй хүмүүсийг \луйварчин хулгайч дээрэмчид\ ашиглана гэж байсан нь үнэн байна Дамбын Хишгээ ил гараад ирлээ.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд болоод энэ салбарыг ч ёстой самарах шиг болсон доо. С.Баярын үед атарын 3-р аяны хүчинд Улаан буудай хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчихсон байсан шүү дээ гэтэл одоо ямар байна бодоод үзэцгээ

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    монголоо гэж байгаа бол хэлээ бүү хаз...хэлээрэй....

    Хариулах