Жүжигчин Амраагийн эгч, зүгээр нэг хэвлэлийн төлөөлөгчөөр яам удирдуулахаа хэзээ болих вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 06 сар 05 ・ 19

Өнгөрсөн сард 29 дүгээр тусгай сургуульд үүссэн асуудал ил болж нэлээд шуугиан тарьсан. Энэ асуудлыг хөндсөн нэвтрүүлгийн үеэр сурагчид Боловсролын яамны тайрмал үстэй эгч ирээд бидний асуудлыг шийдэж өгнө, удахгүй гоё болно гэхэд бид маш их итгэсэн. Гэсэн ч юу ч өөрчлөгдөөгүй тэр эгч бидэнд худлаа ярьсан байна лээ гэж гомдон уйлж байв. Энэ хүн бол БСШУ-ны яамны төрийн наргийн бичгийн дарга Б.Баярсайхан гэж бүсгүй. Энэ хүн сэтгүүлч мэргэжилтэй, энд тэнд хэвлэлийн төлөөлөгч хийж байсан хүн. МАН-ынхантай ойр тал засч явсан тул шинэ зүасаг гарахад төрийн нарийны албанд очиж чадсан. Ер нь царайлаг эмэгтэйчүүд төрийн аль нэг даргын албанд амархан оччихдогийн л нэг жишээ гэж ойлгож болно.

Үүнээс гадна 29 дүгээр сургуульд багш нар нь хнүүхдүүдээ зоддог, хүчирхийлдэг зэрэг асуудал 1996 онд ч байсан юм билээ. Одоо хэр нь арилаагүй, үе үеийн яамны удирдлагууд арга хэмжээ авдаггүй байжээ. Арга хэмжээ авч байгаа нь энэ гээд нэг хүнийг ажлаас нь халж сенсаац түгээгээд гал унтраах арга хэрэглэдэг. Нэг хүнээр л туг тахичихдаг гэсэн үг. ХАрин жинхэнэ хор найруулдаг ажил хийж чаддаггүй, мэдлэггүй нөхдүүд нь сугараад хоцорчихдог талтай. МАН сая сайдыг халж яг ийм л юм хийлээ. Боловсролын яамны бодлогыг тодорхойлж буй хүн нь боловсролын талаар нарийн сайн, гүнзгий мэдлэггүй, болсон болоогүй хэдэн сургууль күрсийн дипломтой зүгээр л нэг хэвлэлийн төлөөлөгч залуухан хүүхэн байхаар энэ салбарын чанарын тухай яриад яах юм бэ. Төр засгаас үнэхээр боловсролын салбарт анхаарал хандуулахыг хүсч байгаа юм бол удирдлагуудыг, бодлогыг үндсээр нь өөрчилж, дорвитой шинэчлэл хийх хэрэгтэй биздээ. Өөрчлөлт нэрээ шоу хийдгээ одоо болих хэрэгтэй. Ер нь явж явж хамгийн түрүүнд энэхүү төрийн нарийн нэртэй Б.Баярсайхан гэх бүсгүйг огцруулах хэрэгтэй юм биш үү. Яг хэзээ огцруулж, асуудлыг шийдвэрлэх бэ. Боловсролын салбарт асуудлууд гарсаар л байна. 

МАН-ын дарга М.Энхболд хүртэл ярихдаа "Энэ бол зөвхөн нэг сайдад биш салбарын яаманд хамаатай асуудал учраас хариуцлага алдсан бүх хүнтэй хариуцлага тооцох ёстой. Төрийн бүх шатны байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид энэ байдлаас сургамж авч өөрсдийнхөө үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага сахилгыг бүх шатанд дээшлүүлэх, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг тооцож дүгнэдэг байх, алдаа дутагдлыг тэр даруйд нь засч залруулан дахин давтдаггүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй" гэсэн байдаг. Гэтэл Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Б.Баярсайхан судалдаа байсаар байна.

Угаас жүжигчин Амраа МАН-ын сурталчилгаанд тоглож байж эгчдээ албан  тушаал авч өгсөн нь энэ. Түүний албан тушаал тохироо наймаа байсан болохоор түүнийг албан тушаалаас нь буулгаж чадахгүй байна уу. Б.Баярсайханаар боловсролын салбар толгойлуулахаа хэзээ болих вэ.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

19 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 06 сар 07/

    юу бичээд ард түмний дунд яс хаяад байгаа юм дандаа л халах солих хэнд хэрэгтэй юм

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Ухаанаа р ядру хумууусээ болилдоо

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Ухаанаа р ядру хумууусээ болилдоо

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Үнэлгээний төв чинь Б маягтаа өгөхгүй улсын хэмжээнд бүх сургууль багш нарыг хүлээлгэж байна.Үүнийгээ ярьж хэлж өгөөч ээ.Арай дэндэж байгаа юм биш үү?

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Нас залуу,зүс тунгалаг бол төрийн өндөр албанд дараалал харгалзахгүй очдог нууцыг сайн дэлгэж,зөв,ингэх хэрэгтэй,тэгэнэд энэ шилмэл хрүүхнээ халах тэнхээ МАН-ынханд байгаа юм болуудаа,харж л байядаа.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    САЙД БОЛ ЗӨВХӨН БОДЛОГО ТОДОРХОЙЛДОГ. ГЭТЭЛ ЯАМНЫ ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ ХҮНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ, САЙДАД ЯРИГДСАН ХАРИУЦЛАГА НЬ ЭНЭ ХҮНИЙ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ БАЙСАН. ТИЙМЭЭС ЭНЭ ХАРИУЦЛАГАГҮЙ ЭТГЭЭДЭД НЭН ДАРУЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Царайны сайханаар цай сүүлдэггүйн адил бас төрийн ажлыг хийдэггүй.Энэ золигийн хүүхнээс тэр Батсуурь л хохирлоо доо.Энэ хүүхэн өөрөө юу гэж бодож явдаг юу гэж ярьдаг юм бол

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Duu ni yanhandaj egchiigee ajiltai bolgosiim chaavaas amraa gegch alia salbadai dahiad biee unelehed belen geed hutsaj yavna gesen

    Хариулах
  • Саран / 2017 06 сар 06/

    БАГШ нарын армид гологдох, хэлж ярьж буй үг нь хий хоосон сонсогдох энэ авгайг удахгүй зайлуулна нэж найдаж байна.

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 06/

    Боловсролын төрийн нарийн бичиг өндөр боловсролтой хүн байх ёстой мянга мянган боловсорсон багшийн толгой болсон ЯАМ боловсролгүй сертфикат өвөртөлсөн ганган хүүхнүүдээр дүүрчихвэл Монголын БОЛОВСРОЛ, цаашлаад МОНГОЛ улс минь яах билээ

    Хариулах
  • зөв шаардлага / 2017 06 сар 06/

    Эрүүл мэндийн яам, БСШУЯ, Хууль зүйн яам, БХЯ, гээд бүх салбар ингэж ганхаж байгаа мэдрэмж яагаад төрөх болов. бид бодох хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    27 жил АН, ман төр барихдаа ийм байдлаар боловсон хүчнээ сонгодог байсан. ЯАЖ улс хөгжих билээ дээ

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    ene huuhen saidaasaa iluu medeltei balai huuhen gej hun bolgon yaridag yum bilee. Yaag shuurtei shulam. Yamnaas yavbal taarna MONGOLCHUUD TENEG BISH CHI ODOO BOLIJ UZ

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    Монголын эмгэнэл юм даа. Доодхоороо дээшээ яваад байдаг хүүхнүүд Монгол улсаар дүүрэн байна даа...

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    Үнэн үү? Үнэн бол улс орон өрөнд дарагдаж, ард түмэн ядуурлын шуурганд уруудахаас яахав дээ. АН, МАН ын гай их. Оюу толгойг АН, МАН ынхан авлигадсан. Мэдээж баяр, баярцогт нараас гадна олон хүн АН, МАН аас энэ авлигын хэрэгт оролцсон байгаа.э

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    боловсролоо улстөржүүлээд, багш нараа дорд үзээд, хэдэн зуун мянгаар хэвлүүлсэн сурах бичгээ 1 жил хэрэглээд хаядаг, дээгүүрээ албан тушаалын төлөө үхэлдэж багийн гишүүнээ огцрүүлж хов хутгаж гүйдэг хүмүүс яамаар дүүрэн байгаан биш үү

    Хариулах
  • иргэн / 2017 06 сар 05/

    БСШУЯ-ны мэргэжилтнүүдийг цөмийг өөрчлөх хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    amraa gegch showchin zaluu odoo erunhiilugchiin songuulid show hiih geeg bga bailgui dee tegeed bolovsroliin medlegui egchiig ni ogtsruulj chadahgui bga bailgui dee said ni ogtsrchood bhad sain duraaraa ogtsroh heregtei sh dee ichihgui duu ni hidaldajl avch ugsun um uu

    Хариулах
  • Зочин / 2017 06 сар 05/

    эгчдээ том даргын суудал авч өгдөг сайн пүү бна даа

    Хариулах