Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 05
Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2017 оны 6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна
Өдөрлөгийн үеэр татварын албанаас арваад төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
- "Татвар төлөгч танд зөвлөе" татварын албадын үйлчилгээ;
- ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль /ebarimt.mn/-ийн сургалт;
- АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ Татварын алба харгалзахгүй хураах, банкны үйлчилгээ;
- Явуулын "Авто оношлогоо"-ны үйлчилгээ
- Стандартын шаардлага хангасан кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа;
- Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа /үйлдвэрийн болон бөөний үнээр/;
- Татварын сэдэвт оюутан сурагчдын гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом наадгай болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн;
- Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны азтан болсон иргэдэд "Батламж" гардуулах ажиллагаа;
- НЗДТГ-тай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах "Ёслол хүндэтгэлийн ажиллагаа" /Урлагийн тоглолт/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.