Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 06 сар 12
・ 2

Өнгөрсөн жил Монгол шууданг хувьчлахад нэлээд зүйл явагдаж, хэт хямд үнээр тараагаад туусан асуудал бий. Хамгийн тод нэг жишээ гэвэл “Монгол шуудан”-гийн 28 хувийг өнгөрсөн жил Ард санхүүгийн нэгдэл худалдан авч байсан билээ. Харин үүнийг хууль бусаар авсан байж болзошгүй тухай мэдээлэл өнөөдрийн “өдрийн сонин”-д гарчээ. Мөн Монгол шуудан компани нь тухайн үед Солонгос эзэнтэй солонгосын компаниар үнэлгээ хийлгээд, нийтдээ 3,23 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Тодруулбал 280 төгрөгийн хувьцааг 185 төгрөг болгож бууруулаад орхисон байжээ. Ингээд Ард санхүүгийн нэгдэл тус компанын 28 хувийг авахын тулд хууль бус хор найруулсан байж болзошгүй гэх хардлага байгаа ажээ. Хөрөнгийн бирж дээр тавихдаа 185-аар зарна, түүнээс өндөр үнээр хүмүүс худалдан авч чадахгүй гэсэн байдаг бол худалдан авах саналд 6.2 тэрбум төгрөгөөр биш, 12.6 тэрбум төгрөгөөр худалдаж авах санал ирсэн байдаг юм байна. Гэтэл монгол шуудан 34 хувиа гэхэд л 6.263 тэрбум төгрөгийн хөрөнгийн зах зээлээс босгож Тэгэхээр төрийн томоохон эрх мэдэлтнүүд Монгол шуудангийн хувьцааг хэргээр үнэгүйдүүлж, Ард санхүүгийн нэгдэл гэх компанын нэрээр худалдан авсан байж болзошгүй гэсэн байна.
МАН-ын санхүүжүүлэгчид "Монгол шуудан” ХК-ийн 34 хувийг эзэмшиж байгаа гэж хэлж болно.
Сүүлийн арван жилийн үзүүлэлтээр ашгийн үзүүлэлт хэлбэлзэл хэдий ч тогтмол өсч ирсэн “Монгол шууд компанийг төртэй хамтран эзэмшихээр хувийг нь авсан талд шуудангийн салбар ирээдүйн хөгжил, ашгийн үзүүлэлт чухал аль эсвэл хотын А бүс дэх газар нь чухал гэсэн асуулт ч хувьчлалын эргэн тойронд өрнөж байлаа.
Одоогоор энэхүү 34 хувийг “Ард санхүүгийн нэгдэл”-ээр дамжуулан 350 гаруй жижиг хувьцаа эзэмшигч хамтран эзэмшиж байгаа ч дараагийн ээлжинд хоёрдогч зах зээлд хувьцаа худалдах замаар 34 xyвийн хяналтын багц нэг гарт төвлөрүүлэх болжээ. Ямартай ч тухайн үеийн Засгийн газар Архд санхүүгийн нэгдлийнхэнтэй ойр байж, найз нөхдийн журмаар найрлаж байж хувьцаагаа солилцон зэрэг олон асуудал нь хувьцааны ханшыг хэргээр унагаж, хууль бусаар авчихав уу гэх хардлага төрүүлсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.