Ерөнхийлөгчийн хүүгийн хар тамхины хэрэг шүүхийн шатанд байгаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 07 сар 27 ・ 8

Сүүлийн жилүүдэд манай улсын залуу үеийнхэн хар тамхинд орох тохиолдол эрс нэмэгдсэн. Зарим эмгэнэлт жишээ олон. Жишээлбэл жүжигчин Б.Баатархүүгийн хүү одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү зэрэг нөлөө бүхий хүмүүсийн эрх хөвгүүд хамтдаа хар тамхи хэрэглээд нэг нь цонхоор үсэрч амиа алдсан байдаг.  Тодруулбал, “Чингис” зочид буудлын хойно байрлах “Рояал Кэстл” хотхоны ... байрны 12 давхраас  МУСТА Б.Баатархүүгийн хүү Б.Хүслэн үсэрч амиа алдсан. Түүнтэй  хамт байсан 12 залууг тухайн үед сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байдаг.

Тэр залуусын дунд одоогийн Ерөнхийлөгч  Х.Баттулгын хүү Б.Хүлэгт, Уул уурхайн сайд асан, "Бридж" группыг үүсгэн байгуулагч Д.Ганхуягийн хүү Г.Түмэндэмбэрэл нар байсан гэнэ.

Мөрдөн байцаалтын явцад холбогдох хэрэгт найман хүнийг нь хамааралгүй болгосон бол Хүлэгт, Цэрэндорж нарт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор тэдний хэрэг шүүхийн шатанд байгаа гэсэн үг.

Харин мөрдөн байцаалтын шатанд хэрэг нь хэрэгсэхгүй болсон найман хүн дотроос Э.Есүнгээг зургадугаар сарын 15-нд баривчилж, саатуулсан байна.

Ерөнхийлөгчийн хүүгийн хар тамхины хэрэг хэрхэн шийдэгдэх бол, хууль шүүх, цэргийн засаглал Ерөнхийлөгчийн гарт байгаа цагт хүүдээ аавын хаалга татуулах болов уу. Эсвэл тийм шудрага байх юм болов уу.

Учир нь цагдаагийн алба хаагчид энэ оны тавдугаар сарын 25-нд түүний түр оршин суух байранд үзлэг хийх үед НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн хоёрдугаар жагсаалтанд багтсан "Дельта-9" агууламжтай байж болзошгүй "шавар" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт 0,5 грамм бодисыг цагдаагийнхан олсон байна.

Тиймээс цагдаагийн байгууллага түүнийг хойшлуулахгүй шалтгаанаар баривчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-р зүйлийн 192.1-дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан ял сонсгон байцааж, яллагдагчаар цагдан хорих таслан, сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тодруулбал тэнд 22 настай Э.Намсрай , 21 настай Б.Цэрэнням , 28 настай Б.Бат-Оргил , 28 настай Ж.Гантулга, 21 настай Г.Дөлгөөнбаатар , 23 настай Ц.Цэрэндорж , 23 настай Б.Хүлэгт , 23 настай Н.Жамух , 28 настай Ц.Даваажаргал , 25 настай Э.Есүнгэ , 27 настай Б.Намуун нар байжээ.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 07 сар 28/

    Үргэлжлэл. Баттулгыг баалаад яахав. Эцэг хүний сэтгэл зовж л байгаа. Гол нь үүнээс сургамж авч, хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгосон иргэн болгож хүүхдээ хүмүүжүүлэхэд л эцэг, эхийн үүрэг байгаа юм шүү дээ. ХУД-ийн иргэн Ш.Раднаа

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 28/

    Баян хүмүүсийн хүүхэд яагаад хар тамхинд ороод байна гэвэл, тэдэнд хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж, толгойгоо ажиллуулж мөнгө олж түүгээрээ амьдрах шаардлага байхгүйд байгаа юм. Бүх юм бэлэн. Тэгээд л гаж юманд уруу татагдаж байгаа юм. Японд арав гаруй жилийн өмнө яг ийм юм болсон.Баттулгыг баалаад яахав

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 27/

    3 huuhed n bsan baliar zavaan yumnuud

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 27/

    Сонгуулийн өмнө зохион байгуулалттай Баттулгын эсрэг хийсэн зүйлийн нэг

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 27/

    хир шудрага еранхийлөгч болохыг харья.хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байж улс орныг удирдана гэх нь ёстой лөөлөө биз ичмээр ч дамшиг.Өөрөө ийм байж бусдыг янз бүрээр хэлэх нь шившиг биздээ.Баттулгаа.Өөрийг чинь ерөнхийлөгчөө гэж хэлэхэд ам эвлэхгүй юмдаа.Нөгөө өөрийн толгой дээрхи өл бугын эврийг харах

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 27/

    Harah l uldlee dee

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 27/

    хүмүүсийн идэж уусныг шалгана тогтооно хорино цагдана гээд байгааа хүн өөрийнхөө хүүхдийн хийсэн хэргийг хэрэг бишээ гээд суллахгүй л байх ёстой доо

    Хариулах
  • Зочин / 2017 07 сар 27/

    хэр шударга ерөнхийлөгчтэй болсноо одоо л харна даа цагдаагийн байгууллага илрүүлээд шүүх тогтоогоод өгсөн хэргийг хэрэгсэхгүй болгох юм бол тэр ерөнхийлөгч шударга бус ерөнхийлөгч байнаа л гэсэн үг дээ

    Хариулах