Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2014 11 сар 17
Монгол улсын иргэн Г.Б-ын зүүн гарын бугалга тодорхойгүй шалтгааны улмаас цаг хугацааны явцад үл мэдэг нарийсч байгаа ажээ.
Тэрбээр энэхүү асуудлаар зөвлөгөө авахаар 2014 оны 3-р сард Хан-Уул дүүрэгт байрлах “Гранд Мед” эмнэлэгт хандсан байна. “Гранд Мед” эмнэлэгийн өвдөлт хариуцсан БНСУ-ын эмч гэх этгээд “... Та зургаа авхуул, тэгээд эмчилгээ хийнэ, эдгэнэ” гэж зөвлөсөн бөгөөд MRI зураг авахуулж юу нь үл мэдэгдэх тариа хийлгэсэн байна.
Гэтэл энэ эмчилгээ нь ямар нэг нааштай үр дагавар авчираагүйгээр үл барам биед сөрөг нөлөө үзүүлэх болсон байна. Тухайлбал тухайн үед тариулсан юу нь үл мэдэгдэх тариаг тариулсны дараах гурван өдөр толгой тархи нь даагдахгүй болж гурван өдөр хэвтэрийн байдалд орсон байна. Харин өнөөдөр уг өвчтөн мартаж, санадаг болжээ.
Тэгвэл юу нь тодорхойгүй тариаг хийхдээ Солонгос эмч дэлгэрэнгүй мэдээлэл огт өгөөгүй байна. Тариаг хийсний дараа ямар нэгэн өөрчлөлт биед орж магадгүй талаар хэлсэн байгаа юм. Улмаар энэхүү эмчилгээнийхээ зардалд 1.8 сая төгрөгийг авсан байна.
Эрүүл мэндийн шинжлэх ухааны хөгжил өсөн нэмэгдэж буй өнөө үед ингэж “харанхуй” туршилтын журмаар, таамгаар эмчилж байгаа энэхүү үйлдэл нь эмчилгээний журмыг зөрчиж байгаа юм. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 43.1.3 “өөрийн эрүүл мэндийн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагаас авах;” гэснийг зөрчиж байна.
Уг нь иргэн Г.Б-ын онош нь MRI зургаар тодорч, тохирох эмчилгээг хийнэ гэдгийг Солонгос эмч амалсан байгаа юм. Тэгтэл үйлчлүүлэгч их хэмжээний төлбөр төлөөд оношоо мэдсэн зүйлгүй, үр дүнгүй эмчилгээ хийлгээд өнгөрсөн байна. Улмаар энэ асуудлаар ЭМЯ болон МХЕГ, тухайн эмнэлэгт хандаад байгаа ажээ.
Бид энэ талаар эх сурвалжууд болон талуудаас тодруулга авч, эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.