У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нарын бяцхан "дайн"

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 21 ・ 29

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө У.Хүрэлсүхийг нэлээд доош нь хийж ярьсан байдаг. Харин МАН-ын удирдах зөвлөлийн хурлын үеэр шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлын талаар гишүүд ярилцсан байна. У.Хүрэлсүх ярихдаа “Өнөөдрийг хүртэл би дуугүй явлаа. Улс төрийн сонгууль явж байсан болохоор шүд зуугаад тэсээд явсан юм шүү. Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсан залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Тэгтлээ бяр чинь амтагдаад байгаа бол Ж.Эрдэнэбатаа намайг бариад хориорой.

Шадар сайдын чинь амь нас, аюулгүй байдалд аюул учраад байна гэж М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрт хэлсэн. Гэтэл хөдлөхгүй байсан хүчний байгууллагынхан чинь тэр залууд бяраа гаргасан. Намайг аалз болгоод хөл гарыг нь тасдана гэсэн. Одоо болохоор намынхнаа халиарууд гэж байгаа чинь ил болсон биз дээ. Ер нь намайг тэр цагаас хойш тагнаж, чагнаж байжээ. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй. Чи ард түмний үзэн ядаад байгаа төрийн албыг наймаалцах 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Чамайг ингэ гэж МАН-ын даргаар тавиагүй. Чи бүх томилгоогоо эргээд хар. Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдаж чадахгүй, намаа сонгуульд унагасан. Чи ч бас ажлаа өг. Таны удирдсан Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажилд өгсөн үнэлгээ гэж ойлго. Чи Мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсний шан. 65 суудалтай байж чам шиг арчаагүй Ерөнхий сайд байдаггүй юм. Харин би Шадар сайдын хувьд түшиж, тулж явсан байх шүү. Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Надад итгэл хүлээлгэсэн Удирдах зөвлөлийн гишүүд Та бүхэндээ баярлалаа. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна. Жирийн иргэн болж байгаад үзэлцье, за юу. Ерөнхийлөгчтэй холбоотой гэх утасны яриаг зохион байгуулалттай тарааж байна. Би 1990 оноос хойш энэ намд зүтгэхдээ нэг ч удаа намынхаа эсрэг ажиллаагүй. Та нар битгий өөрсөдтэйгөө адил бод. Намынхаа тугаар толгойгоо боогоод сөрөг өлсгөлөнд хүртэл оролцож явсан. Энэ яриа Ерөнхий­лөгчийн сонгуулийн дараа болсон. Тэгж яривал эрлийз адууны талаарх шийдвэрийг гарга гэж таны хүү Анар надад бичиж өгсөн. М.Энхболд дарга та үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан чи ч мэдэж байгаа биз дээ?

Д.Амарбаясгалан:

-Тиймээ, Анар санаачилсан.

У.Хүрэлсүх:

-Үүнийг чинь л АН өлгөж аваад явуулсан. Буруугаа өөрсдөөсөө л хай. Түймэр унтраах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан нь үнэн. Улсын онцгой байдал хариуцсан Шадар сайдын хувьд Төрийн тэргүүнтэй уулзахгүй яах юм бэ.

Удирдах зөвлөлийн гишүүдээ, одоо намаа шинэчлэх цаг болсон. 60 тэрбумаас салах цаг болсон. Авлига, хээл хахуулийн энэ системийг эвдэх цаг болсон. Сайд нар концесс авдгаа больё. Цагаан суварга зэрэг уул уурхайн баялгаа цөөхөн хэдэн эрх мэдэлтэнд завшуулдгаа больё.

М.Энхболдоо, чи энэ намын буянаар Хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байж үзлээ. Ерөнхийлөгчид ч нэр дэвшиж үзлээ. Улс орныхоо төлөө улс төрийг орхиод явж үз.Та нар намайг алдаггүй юм бол, хилс хэргээр шоронд суулгадаггүй юм бол өвөг дээдсийнхээ намын төлөө ясаа цайтал явна.

Түүнийг ийн намцын биш, эх орныхоо төлөө дугарлаа хэмээн Баян айлын эрх хүү Н.Номтойбаяр ихэд дургүйлхэж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, мөнгөөр эрх мэдлийг авах гэсэн, намын өмч мэт үзсэн хүн нь Н.Номтойбаяр бол бор зүрхээрээ улстөрд 20 гаруй жил зүтгэсэн  У.Хүрэлсүх гэх хэрүүл сошиалд их байна. Мөн Н.Номтобаярын хэт томорсон асуудал түүнийг муухай харагдуулаад зогсохгүй, олон хүний эргдүүцлийг төрүүлжээ.

Г.Нар

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

29 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • үргэлжлэл / 2017 08 сар 23/

    дээ Эцсийн эцэст нийгмийн баялгаас ахиухан хүртэхийн төлөөх тэмцэл болж байна шүү дээ Төрийн албаны хараат бус шинжээч Ш РАДНАА 2017.8.21

    Хариулах
  • үргэлжлэл / 2017 08 сар 23/

    нам дотроо БҮЛЭГЛЭЛҮҮДЭД хуваагдаж нэгдсэн жижиг ханлигууд болсон Нам дотроо эрх мэдэл авч байж төрд эрх мэдэлд хүрнэ Төрд эрх мэдэлд хүрч байж нийгмийн баялгаас ахиухан хүртэх нөхцөл бүрдэнэ Ийм гинжин холбоо байгаа учраас л нам доторх увайгүй үйлдлүүд гараад байгаа хэрэг шүү дээ Эцсийн эцэст нийгм

    Хариулах
  • үргэлжлэл / 2017 08 сар 23/

    Гөлгөө яалаа гэж нэгэн кино дээр гардаг шиг АН яалаа гэдгийг санахад илүүдэхгүй МАН АН хоёрт адилхан болж байгаа үзэгдэл нь нам дотроо эрх мэдлийн төлөө УВАЙГҮЙ тэмцэлдэж байгаа явдал Үүний үндэс нь юу гэвэл манай намууд тогтсон үзэл баримтлал үнэт зүйл дээр нэгдээгүй нам дотроо БҮЛЭГЛЭЛҮҮДЭД хувааг

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 23/

    Энэ ЗГ боломжийн ажиллаж байгаа Ялангуяа залуучууд нь санаачилгатай зүтгэлтэй хийе бүтээе гэсэн сэтгэлтэй ажиллаж байгаа Хэрэв энэ ЗГ-ыг нураавал дээрдэхгүй дордоно Энэ ЗГ-ыг унагаая гэсэн санаатай хүмүүс МАН дотор ч гадна нь ч бүр их бий АН ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ЯАЛАА Гөлгөө яалаа гэж нэгэн кино дээр

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    Kharin tiim Nomtiin yariltslaga Khurelsukhiin Ner khund usukhud nuluulsun baikh magadlaltai

    Хариулах
  • Mandakh / 2017 08 сар 22/

    Mubisiin
    Zalhiralaar MANDAKH gesen Khun NAMDAA 500.000.000 ugch boljee.ekhner ni khautdiin iten o

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    yag unen hamt tsavchildaya...

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    Хүрэлсүхээ та энэ новшнуудыг ёстой жинхэнэ сүх болон тас цавч, бид сэлэм болон хамт цавчая

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    Бид бас хамт, арми

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    nomtoibayar gej muu nus bandi...

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    Jiriin turiin alban haagchid bid Hurelsuhtei hamt bga shu, bid oluulaa...

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    Altan turuu avilgachdaas tseverley

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    Hurelsuhee mongol erchuud bid bugd hamt bgaa shu, duudsan tsagt hamtdaa zutgenee

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    хүрэлсүх топорыг өмөөрч бичиж буй хүн түүнээс хэдэн янчаан авсан бэ

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    ан бол шоронгийн хулгайчидын нам, ман бол тагнуулчид жүжигчидийн нам, хүрэлсүх нямдорж нард ардын алиалагч цол олгоё

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    монголчуудын тамын тогооны үлгэр юутай гайхамшиг вэ

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    demii um yarizgaaj baihaar namriin ajlaa bodooch ee Shoy

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    монгол төрийн төлөө өөрийгөө золиосолж чадах хүн Хүрлээ хүү

    Энхбахя

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 22/

    Homgvibayar odoo esgii hioh gazar nohoi heteggvi gdeg bhaa

    Хариулах
  • АБТ боловсруулах гарын авлага ном / 2017 08 сар 22/

    Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ашиглах боломжтой "Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй" хэмээх гарын авлага ном Төрийн ордоны баруун хойно байрладаг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаанд байна лээ.Үнэ нь 8000 төгрөг гэнэ.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 21/

    Нямтайшир гэдэгхүн анх яаж баяжсан, эх үүсвэр нь юу байсан гэдгийг шалгах хэрэгтэй болов уу. Албан тушаалаа дээд зэргээр ашигласан гэж ахмад геологич нар ярьдаг юм билээ. Үнэн эсэхийг бүү мэд. Шалгах л хэрэгтэй.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 21/

    Хүрэлсүхийг сонсох хэрэгтэй

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 21/

    Монгол эр нөхрийнхөө төлөө урагшаа

    1
    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 21/

    ingeed shudragaar helsendee hurchih vee gj. odoo l tulaan ehleh ni dee.

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 21/

    ZANGARAGTAI ER HVN SHVV HVRELSVH

    Хариулах
  • ARD / 2017 08 сар 21/

    ergvv NOMTOIBAYR CHI OORIIGOO HVN GEJ BODDOG UU CHI VGVI CHI HUWALZ

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 21/

    nomtoibayr gej ner ni hundedsen hog. enuugeer yr ni mongoliin tor zasag dutna gj yu bsiin yarishig l bn

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 21/

    ee chaavaasdoo ene Nomtoibayar gj neg ineedtei l yum bh yumdoo. namdaa yu hiij gaviya baiguulsan gj olon yum hutsdag bnaa

    Хариулах
  • МАНЫ БАГА ХУРАЛ / 2017 08 сар 21/

    Хурэлсухэд Монголчууд найдаж байгаа. Хятадын мафийн урхинд орохгуй байлгуй. Одий насны Эр хоерын хооронд шуналаас салсан байх естой.Амиа золиод ч хамаагуй зарчимаа хамгаалая гэдэг л нас шуу дээ. Урагшаа

    1
    Хариулах