Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 08 сар 23
・ 33

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хүсэлтэй олон хүн байна. Ер нь МАН-ынхан дотроо дайтаад байгаа гэж ойлгож болно.
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хариуцлагагүй ажилласан хэмээн огцруулах ёстой гэж үзэж байгаа бөгөөд, ил тодоор гарын үсгээ зурчихсан. Тодруулбал, МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь өнөөдрийн байдлаар Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн саналд нэгдсэн байгаа юм.
Харин өнөөдөр тэд огцруулах бичгээ УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа. Тэрээ бөичгийг хүлээн авахдаа УИХ-ын дарга дарга эзгүй байгаа ч гэсэн даргатай холбогдож асуудлыг танилцуулна гэжсэн байна. Тэд Засгийн газар ОУ-ын вальютын сан, хүүхдийн цэцэрлэг, Тавантолгойн асуудлыг хяналтгүй зохицуулж байна хэмээн буруутгаж байгаа ажээ. Үндсэн хуулийн дагуу Засгийн газар огцрох эсэхийг 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
Уг асуудлыг хэлэлцэхийн тулд, УИХ-ын ээлжит бус чуулганыгЕрөнхийлөгч, эсвэл УИХ-ын даргын шийдвэрээр хуралдуулах юм.
Засгийн газар огцрох нь зөв байж болох ч огцруулахыг хүсч буй гишүүдэд ямар ашиг сонирхол байгаа вэ гэдэг сонин. Тухайлбал, Засгийн газар унахад У.Хүрэлсүх сайд болохоор зүтгэж мэднэ. Тэр хүн АН-ын буюу Ерөнхийлөгчийн талд зогсох гэж байгаа. Гэхдээ бүх АН-ынхан биш. Эрх баригч хоёр том намын нэр хүнд навс унасан, дараагийн сонгуульд аль нам нь шаансгүй болчих магадлал өндөр учраас тэд холимог фракц үүсгэх гэж байх шиг. Холимог фракц хэнд ашигтай вэ. Олон нийтийн таашаалд нийцдэг Х.Баттулга, У.Хүрэлсүх нарыг дагаж намирах нь арай аминд өлзийтэй байгаа байх. Мөн гарын үсэг зурсан 32 хүнд дараагийн Ерөнхий сайдад горилж буй хүн ямар, ямар албан тушаал амласан бол. Тэд дараагийн сайд нар байхаар горилж байгаа юу. Ашиг сонирхлын зөрчилгүй зүйл гэж улстөрд бий юу.
Г.Наран






Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй МАН-ын 32 УИХ-ын гишүүн:
Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй УИХ дахь МАН-ын гишүүд |
1 |
Т.Аюурсайхан |
12 |
Д.Лүндээжанцан |
23 |
Д.Тогтохсүрэн |
2 |
Сү.Батболд |
13 |
Х.Нямбаатар |
24 |
Н.Учрал |
3 |
Б.Баттөмөр |
14 |
Ц.Нямдорж |
25 |
Ч.Хүрэлбаатар |
4 |
Б.Батзориг |
15 |
Л.Оюун-Эрдэнэ |
26 |
Д.Цогтбаатар |
5 |
Х.Болорчулуун |
16 |
М.Оюунчимэг |
27 |
С.Чинзориг |
6 |
Ж.Ганбаатар |
17 |
Ш.Раднаасэд |
28 |
Б.Энх-Амгалан |
7 |
Д.Гантулга |
18 |
Д.Сарангэрэл |
29 |
Энхболд |
8 |
Ц.Гарамжав |
19 |
Г.Сумъяабазар |
30 |
Л.Элдэв-Очир |
9 |
Ц.Даваасүрэн |
20 |
Г.Солтан |
31 |
Ө.Энхтүвшин |
10 |
Д.Дамба-Очир |
21 |
Я.Содбаатар |
32 |
Ж.Энхбаяр |
11 |
Г.Занданшатар |
22 |
А.Сүхбат |
33 |
|
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.