Засгийн газар юуг нууцалж, юунаас мөнгө босгох гэж байна вэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 08 сар 30 ・ 2

МАН-ын хэдэн нөхөд 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө 60 тэрбумыг хэрхэн босгох тухай л ярилцаж байсан.  Сайд нар концесс нэрээр 800 тэрбумыг халаасалсан тухай дуулиан ид өрнөж байна. 60 тэрбумыг хэрхэн туламлах тухай ярьж байсан бүлэглэл өдгөө 800 сая, цаашлаад бүхэл бүтэн Монголын баялгийг цөлмөх талаар ярилцах болсон уу. Учир нь алт, зэсийн асар их баялаг бүхий Хармагтайн орд.

Тус ордыг 2010 онд нөөцийг нь тогтоож, “Занаду майнз” гэх Австралийн уул уурхайн компанийн эзэмшилд очсон байдаг.  Гэтэл тус компани нь аль хэдийнээ Австралийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж 24 сая доллар босгочихсон байгаа аж.  Компанийн зах зээлийн үнэлгээ нь өдгөө 64 сая ам.доллар гэнэ. Анх “ALS Group” Монголд Рио Тинтогийн эзэмшилд байдаг Оюутолгойгоос дутахгүй том орд Монголд нээгдлээ гэж зарласан байдаг.

Хармагтайн орд ЖОРК-ийн тайлангаар 1.533 сая паунд зэс, 2 сая унциас багагүй алт бүхий 203 сая тн хүдрийн нөөцтэй. Харин хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тн тутамд 0.59 гр алт бүхий 56 сая тн хүдэр байгаа юм. Одоогийн байдлаар компанийн хайгуул хийсэн талбай нь нийт лицензийн талбайн бага хувийг эзэлдэг гэж байгаа. Цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэсэн үг л дээ. “Занаду Майнз"-ийн захирал Эндрю Стюарт “... Хармагтайн порфирийн төрлийн алт, зэсийн орд бол Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орох алтны нөөц юм. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд өндөр ашигтай, нэн ховор алт, зэсийн ордод тооцогдож байна” гэж ярьжээ.

Одоогийн Засгийн газар мөн л Тогтвортой байдлын гэрээ гэгчийн “Занаду майнз” компанитай байгуулахаар зэхэж байгаа нь тодорхой боллоо. Түүний нэгэн адилаар Хармагтайн ордын тогтвортой байдлын гэрээ их хэмжээний мөнгө дагуулж байх магадлал өндөр.

Г.Нар

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 09 сар 01/

    Муу жишиг тогтоогүй,харин муу муухай аргыг энэ намынхан ичгүүргүй хэрэглэж,сонгогч иргэдээ хууран мэхлэж,төрийн эрх мэдэл авангуутаа амлалтаасаа буцаж,хууль бус үйлдэл олон удаа үйлдэж,түүний төлөө хариуцлага тооцох болохоор тогтвортой байдлын асуудал гарган ирж,иргэдийн тархийг угааж байна,энэ луйв

    Хариулах
  • Зочин / 2017 08 сар 30/

    өөрсдөө л тендерт ялаагүй бол бусдыгаа ажил хийлгэхгүй нэр төрд нь халддаг муу жишиг тогтоод байгаа юм байна

    Хариулах