Ц.Гарамжав гишүүний компанийг Ерөнхий сайд татвараас чөлөөлүүлсэн байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 09 сар 05 ・ 12

Цементийн үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн байж магадгүй. Үгсэн хуйвалдсан нь тогтоогдсон шатахуун импортлогч  “Шунхлай”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Петровис”, “Ник” зэрэг компаниудыг  250 мянган төгрөгөөр торгож байсан билээ. Мөн үүнээс гадна ийм асуудлаас болж, компаниудын  300-аад сая төгрөгийг улсын орлого болгох акт ч гаргаж байсан түүхтэй шүү дээ. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хууль манайд хэрэгжиж буй. Хэн ч үгсэн хуйвалдаж барааны үнийг нэмэх эрхгүй гэсэн үг.

Гэтэл төрийн эрх барилцдаг том баячуудын компанид хууль үйлчилдэггүй бололтой. Өнгөрсөн зургаа, долдугаар сараас эхлэн Н.Номтойбаяр сайдын МАК-ийн цементийн үйлдвэр,  Ц.Гарамжав гишүүний “Монполимент”-ын цементийн үйлдвэр хүртэл үүнд холбоотой байсан гэдгийг худалдаа эрхлэгчид болон ченжүүд хэлээд байгаа.  Мөн тэд дор бүрнээ өөрсдийн харилцдаг найз нөхдүүдийн томоохон барилгын үйлдвэрүүдтэй, тэр үйлдвэртээ цементээ өндөр үнээр шахаж, барилгаа өндөр үнээр зарна. Лизингийн зээлд хамрагдаж, насаараа бүх цалингаа байрандаа төлдөг жирийн ажилчин иргэд эцсийн эцэст хохирдог оо гэсэн үг. Барилгын үнэ өртөг өндөр байдаг нь ч тэдний үгсэн хуйвалдаж үнэ нэмэдгтэй холбоотой гэж ойлгож болно.  Тэд өмнө нь өөр, өөрийнхөө компанид 4-9 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргуулсан асуудал бий шүү. Ингэж төрөөс төсөв гаргуулахын тулд, тэд төрд орж ажилладаг гэсэн үг.

Ц.Гарамжавын Цементийн компанитай холбоотйо асуудал ганц, хоёрхон ч биш. Тодруулбал, Монполимент ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК нь сүүлийн жилүүдэд гадаадаас авсан ажиллах хүчнийхээ төлбөрийг төлөөгүй. Засгийн газартай хуйвалдаж, татвар хураамжаас чөлөөлөгдсөн. 2016 оны 2 сарын 1-ний өдрийн засгийн газрын тогтоолоор уг онд төлөх ёстой байсан 3,7 тэрбум төгрөгийн хураамжаас  чөлөөлсөн байгаа юм. Ингэхдээ гадаадаас авсан 800 ажилтанг төлбөрөөс чөлөөлж чаджээ. Тухайн онд нэг гадаад ажилтны төлөө 384,000 төгрөгийн хураамжийг сар бүр улсад тушаадаг байсан юм.

Харин 2017 онд Монцемент билдинг материалс” ХХК нь 710 ажилтанг гадаадаас авч ажиллуулж байна. Мөн л сар бүр хуулийн дагуу гадаадаас авсан ажилтан бүрийнхээ төлбөрийг төрд тушаах ёстой. Гэтэл энэ оныхоо төлбөрийг тушаахгүй байх зохицуулалтыг оны өмнө хийчихсэн байх юм. Ж.Эрдэнэбатын засгийн газрын 201-р тогтоолын дагуу Гадаад ажилтны төлбөрөөс чөлөөлүүлж чадсан байна. Уг тогтоолын ачаар 2017 онд төлөх ёстой байсан 4,1 тэрбум төгрөгийн хураамжаас “Монцемент билдинг материалс” ХХК чөлөөлөгдсөн гэсэн үг.

Ийнхүү хоёр жилийн дотор Ц.Гарамжав гишүүний Монполимент ХХК-ийн охин компани  нь 7,8 тэрбум төгрөгийн хураамжаас чөлөөлөгдчихсөн байх жишээний. Хуулиараа гадаадаас ажилтан авсан аж ахуйн нэгж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хураамжийг улсад төлөх учиртай. Тэгэхээр нэг гадаад ажилтан авч ажилуулбал 480,000 төгрөгийг улсад тушаана гэсэн үг. Эрх баригч намынхан энэ мэтээр татвараас өөр, өөрийнхөө компаныг чөлөөлж, улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байна. Улсын эдийн засаг сайнгүй байх тусам эрх баригчдад ашигтай байдаг гэж Эдийн засгийн чуулга уулзалтаар илтгэл тавихдаа нийтлэлч Баабар хэлсэн нь үнэн бололтой.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2017 09 сар 06/

    Ерөнхий сайд нэртэй мангар залуу юу болсон гэж энэ компанийг татвараас чөлөөлж тэнэгтээд байнаа. Эдгээр төрд гарсан МАН-хан юу хийгээд байнаа таминээ

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 06/

    бузар , бузар , бузар

    Хариулах
  • энэ үнэн үү / 2017 09 сар 06/

    Монголын төр мөхлийн ирмэгт иржээ, би эх оронч хүн гээд байсан Номтойбаяр өөрийн компаниа татвараас чөлөөлж байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөн үү? биш үү? АТГ хаагуур юу шалгаад явна вэ?

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 05/

    Энэ үнэхээр үнэн бол энэ хүмүүсүүдийг, ард түмнийхээ төлөө сэтгэл зүрх, үг хэл, ухаан бодол, хурууныхаа үзүүрийг ч хөдөлгөхгүй юм байна гэдгийг ойлгох шив. Гомдолтой байна...

    Хариулах
  • bold / 2017 09 сар 05/

    Yaj ichihgvi gishvvn geed yavj chadaj bn aa. Shiren nvvrtei bah melhii bh ni...

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 05/

    Үнэн үү?арайч үгүй баймаар,ямар муухай юм бэ?ийм луйварчдыг төрд гаргачихаад тэгээд одоо огцоруулахгүй-тогтвортой байлгана гэж ярих нь үхэр мөөрөхтэй адил биш үү?ийм намыг,энэ наэмаас төрд шургалсан луйварчдыг толгой дараалан зайлуулах цаг болж

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 05/

    S
    Arai denduu bainaa.ene abgai haanaas sogogdson be.uhamsar alga daa.




    Хариулах
  • Дарваан хар / 2017 09 сар 05/

    Шоронд баньд болоход царай зүс муутай юм байна.

    Хариулах
  • Дарваан хар / 2017 09 сар 05/

    Энэ дэлдэн чихтэй дарваан амтай шоохууз залуу аргагүй л хятад цустай хүн юм байна.

    Хариулах
  • emneheen chadahgyi hebtej Nomtoibayar ryy dairah ni uu?.... / 2017 09 сар 05/

    ataarhagchid l hyzaj baigaa biz dee!!!Nomtoibayar bol Nomtoi zaluu!byy hyzazgaa!!!

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 05/

    naad teneg garuudaa buudaj chadaxgui bol duugay bai xu tegeed malluulaad baij bai

    Хариулах
  • Зочин / 2017 09 сар 05/

    Хариулах