С.ЗОРИГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 10 сар 02

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд цэцэг өргөлөө.

Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт амь насаа алдсанаас хойш 19 жил болж байна. Өнгөрсөн 19 жил Монголын ард түмэн, төр засгийн удирдлага, ардчиллын зүтгэлтнүүд С.Зориг агсны төрсөн өдөр болон амь насаа алдсан өдрөөр нь түүнийг хүндэтгэн дурссаар ирсэн юм.

Энэ жилийн хувьд аравдугаар сарын 02 нэгэн онцлогтой болж байгаа. Учир нь өнгөрсөн оны сүүлчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн гэм буруутнуудыг олж тогтоон, шүүхээс ял оноосон. Гэвч энэхүү шийдвэрт ар гэрийнхэн нь болон олон нийт өнөөг хүртэл эргэлзсээр байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх